Ломбард, хулгайч нарын сүлжээг илрүүлжээ

855857557bfd9d1c05e241

Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс хулгайн удаа дараагийн үйлдэлтэй гурван бүлэг этгээдүүдийг илрүүлж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Мөрдөн байцаалтаар гэмт этгээдүүд 40 гаруй удаа орон байрны хулгай хийсэн нь тогтоогдсон байна. Мөн тэдний хулгайлсан цахилгаан бараануудыг ломбардуудад хямд үнээр барьцаалан борлуулсан байсан нь илэрчээ. Хулгайлагдсан эд барааг хохирогч нарт буцаан олгож эхлээд байгаа юм байна.

Ломбард нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийг зарж борлуулдаг сүлжээ болсон байна. Эндээс худалдаж авалт хийсэн иргэд хэрэг илрэх үед мөн давхар хохирогч болох асуудал үүсдэг аж. Ер нь энэ төрлийн сүлжээг устгах, тодорхой арга хэмжээ авах ажлыг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж эхэлжээ.

Хулгайн барааг мэдсээр байж худалдан авсан, барьцаалан мөнгө зээлүүлсэн байгууллага, иргэн эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээнэ.


URL:

Сэтгэгдэл бичих