Д.Дагвадорж: Монголын баг бүрэлдэхүүнийг хязгааргүй хугацаагаар хасах шийдвэр гаргасан байх шиг байна

c52181ec0dc17d15d066077194b1b942_1200Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон 31 дэх удаагийн Зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд  ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекстаны бөх Наврузовтой барилдаж, оноогоор тэргүүлж байсан ч, эцсийн мөчид торгуулж ялагдал хүлээсэн билээ.
Гэвч манай Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, туслах дасгалжуулагч Ц.Цогтбаяр нар барилдааны шүүлтийг шударга бус гэж үзэн,  дэвжээнд хувцсаа тайлан эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Тэгвэл энэ асуудлаас болоод Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Монголын багийг тодорхойгүй хугацаагаар олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хассан тухай МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж твиттертээ жиргэжээ. Тэрбээр “Дэлхийн бөхийн холбоо календарчилалын олон улсын тэмцээнд Монголын баг бүрэлдэхүүнийг хязгааргүй хугацаагаар хасах шийдвэр гаргасан байх шиг байна” хэмээн жиргэжээ.
Гэхдээ UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.

URL:

Сэтгэгдэл бичих