Дуучин С.Сэрчмаа хятад нөхрөөсөө салгасан мөнгөө бусдад луйвардуулжээ
Рок попын уран бүтээлчдийг урд хөршид урьж залаад сүртэй нь аргагүй хурим найраа хийсэн дуучин С.Сэрчмаа даанч удалгүй төрхөмдөө буцсан. Өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах, хятад нөхөртэй болсон дуучин бүсгүй төрсөн өдрийнхөө бэлгэнд 150 саяын үнэтэй цоо шинэхэн машин авч, “Бээжин хотод өөрийн нэрэмжит урлагийн сургууль байгуулна” хэмээн тухайн үедээ ярьж байлаа.
Гэвч тун удалгүй баян нөхөр нь охиноо аваад зугтсан, дуучин С.Сэрчмаа машиных нь цонхыг хагалсан гэх зэрэг түүний талаархи олны анхаарлыг татсан элдэв мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн нь нууц биш. Дуучин бүсгүй ч нэлээдгүй хөөцөлдсөний эцэст Б.Хураа охинтойгоо хамт эх орондоо ирж, төд удалгүй уран бүтээлдээ эргэж орсон билээ. Мөн тэрбээр “Sally” нэртэй студи байгуулан, хувийн амьдралаасаа сэдэвлэсэн “Бүсгүйн заяа” хэмээх уран сайхны кино хийж буйгаа зарласан байдаг.
Харамсалтай нь, киноныхоо зураг авалтыг урд хөршид болон эх орондоо хийлгээд байсан дуучин С.Сэрчмаа бүх зүйлээ алджээ. Учир нь, түүнтэй хамтарч ажиллахаар тохиролцсон нэгэн залуу киноны хальс, зардал мөнгийг нь аваад ор сураггүй алга болсон гэнэ. Хятад нөхрөөсөө багагүй хэмжээний мөнгө салгасан гэгддэг дуучин бүсгүй ийнхүү хулхидуулж, өдийг хүртэл өнөөх залуугаа хайсан хэвээр. Бодвол, албан ёсны гэрээ хэлэлцээр байгуулаагүй учраас шүүх цагдаад хандах аргагүй байгаа бололтой.
С.Цахиур
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Azgui ynhan.hujaagiin door omhii unerteed yaaj tesdeg bainaa sejigee goojmooroo