Таргалалтын эх үүсвэр
Олон хүн хоолны хатуу дэглэм барьж, спортоор хичээллэхгүйгээр гуалиг, туранхай болохыг хүсдэг билээ. Судлаачид энэ нь боломжтой зүйл, гэхдээ ганцхан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй гэдгийг тогтоов. Мэргэжилтнүүдийн өгүүлж байгаагаар энэ бүтээгдэхүүн нь улаанбуудай гэнэ.
Судалгааны үр дүнд чухамхүү энэ бүтээгдэхүүн л илүүдэл жинтэй болоход нөлөөлдөг гол хүчин зүйлээр тодорчээ. Улаанбуудай нь дэлхий даяар таргалалтын “тахал” явагдаж буйн гол хүчин зүйл аж. Хоолноосоо улаанбуудайг бүрмөсөн хассан хүмүүс илүүдэл жингээсээ ангижраад зогсохгүй биеийн эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирсан байна. Энэ нааштай өөрчлөлтүүд маш богино хугацаанд явагджээ.
Улаанбуудай цусан дахь чихрийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлснээр илүүдэл жинтэй болгодог гэнэ. Чихрийн илүүдэл инсулины түвшинг нэмэгдүүлэхэд хүргэдэг байна. Энэ дааврын хэмжээ хэтэрвэл бие махбодын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн зөрчлүүдийг үүсгэхэд нөлөөлнө. Жишээ нь, тухайн хүний бие махбод хоолыг бүрэн боловсруулах чадваргүй болдог. Энэ нь бэлхүүс болон хэвлийд өөхний давхарга бий болоход нөлөөлдөг аж.
URL: