У.ХҮРЭЛСҮХ: АН, МАХН-ЫН ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛСАН
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Чинзориг: Эдийн засгийн бодлогыг хоёр шаттайгаар хэрэгжүүлэх гэж байгаа ийм үед нийгмийн бодлогыг тодорхойлох шаардлагатай юм. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нийгмийн хамгааллын ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Орлого багатай хэсгийн орлогыг тогтвортой байлгахад ниймийн хамгааллын ямар бодлого хэрэгжүүлэх вэ. С.Эрдэнэ дарга буруу ойлголттой байна. Мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгөний асуудал орсон. Сангийн сайд, Ерөнхий сайд нарын хийсэн мэдээллээс аваад үзэхэд эдийн засаг хүндрэлтэй энэ үед нийгмийн хамгааллын бодлоыг зарим асуудалд өөрчлөлт оруулъя, нийгмийн хамгааллын зарим бодлогыг зорилтот бүлэг чиглүүлье гэж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын асуудлууд харагдахгүй байна. Хэдэн оноос цалин тэтгэрийг үе шаттайгаар нэмэгдүүлж, хүүхдийн мөнгө өгөх гэдгийг тодорхой болгож, зааг ялгааг нарийн сайн гаргах боломж байна уу?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд үндэс суурь бэлтгэх хэрэгтэй байна. Эхний ээлжинд эдийн засгаа сэргээх тогтворжуулах арга хэмжээнүүдээ авна. Эдийн засгаа тогтворжуулаад үр шимийг нь үзээд ирэхээр нийгмийн хамгаалын асуудлыг шийдэх шаардлага байгаа. Богино хугацаанд эдийн засгаа тогворжуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Одоогийн хэрэгжиж байгаа нийгмийн хамгааллын тогтолцоонд өөрчлөлт оруулаагүй. “Хөнжлийнхөө хирээр хөлөө жий” гэсэн зарчмаар л явах хэрэгтэй болж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудаа хэрэгжүүлэхийг зорино.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Улс орныг хэн ийм байдалд хүргэсэн юм бэ? Энэ мөнгө нэг тийшээ алга болсон биз дээ. Эзэн биетэй нь ярьж, хариуцлага тооцмоор байна. Сайд нар нэртэй устай нь хэл. Хөгжлийн банк, Монголбанк гэхгүйгээр цаад эзэн нь хэн бэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. МАН-ын мөрийн хөтөлбөрт үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны бондын зарцуулалт, үр ашгийг үнэж дүгнээд хариуцлага тооцож, зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлнэ гэсэн байна. Гэтэл “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөө эдгээрээс салгасан байх юм. Үүнээс бид дөрвөн их наяд төгрөг гаргаж авах боломжтой. Энэ асар их мөнгө хаашаа алга болсныг олж, төлүүлэх юм бол эдийн засагт сэргэлт ажиглагдана. Үүнийг эргэн төлүүлэхэд хууль хяналтын байгууллагууд яаж ажиллах талаар мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгасан бэ. Нэртэй устай нээлттэй зарлах хэрэгтэй. Сайд нар ард түмэнд тоо биш эзэн биетэй мэдээлэл хүргэж, хариуцлагыг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт МАН-ын хөтөлбөрийн заалтууд орсон. Хөтөлбөрийн хүрээнд “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийг шалгаж, ашиглалтыг сайжруулах чиглэлээр ажиллах хоблогдох заалтууд орсон. Эдийн засгийн байдал яагаад хүндэрсэн бэ, гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгч Засгийн газар ажиллана.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Би тодорхой асуулт асуусан. Ямар яам дээр ямар хууль бус томилгоо, төсвийн хууль бус зарцуулалтууд яваад улс орын эдийн засгийн байдлыг ийм болгосн юм бэ, сайд нараар нь тайлбарлуулж өгөөч.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хэн ийм байдал хүргэсэн бэ, гэдэг дээр ард түмэн дүнгээ тавьсан. Хяналт шалгалтууд явж байна. Жишээ нь, Хөгжлийн банкан дээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Цаашид тодорхой байгууллагууд дээр ажлын хэсэг байгуулж үнэлэлт дүгнэлт өгч ажиллана.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Г.Занданшатар гишүүн “хэн бэ” гэж асуух нь аргагүй. Яагаад гэвэл урьд нь УИХ-ын гишүүн байгаагүй. Энэ хүнд байдалд танай нам хүргэсэн. Зарим яамдуудыг танай нам удирдаж байсан. Ерөнхий сайд та, Сангийн сайд хийж байхад эдийн засаг зүгээр байсан байх. Та нарыг буруу ажилласан гээд хөөсөн. Хөөгдөөд хэдэн сарын дотор байдал ийм болсон уу, гэдэг хугацааг тодорхойг хэлж өг. Өрийн удирдлагын хуульд та нар өөрчлөлт оруулахдаа компаниудыын өрийг өр биш гэж тооцсоноос болоод өнөөдөр улс эдийн засгийн байдал нэлээд хүндэрсэн шүү. “Эрдэнэс Монгол” компанийн үр өгөөжийг дээшлүүлнэ гэсэн. “Тавантолгой”, “Оюутолгой” гэх компанийн үр өгөөжийг өгнө гэсэн байна. . Төрийн өмчийн хороо гээд ямар байгууллага гараад ирсэн бэ. “Эрдэнэс Монгол” компаниудын асуудлыг хариуцаж байгаа бол Төрийн өмчийн хороо юуг хариуцах вэ? Ийм ойлгомжгүй асуудлууд байна. Ард түмэнд тайван амьдралаас гадна хангалуун амьдрал хэрэгтэй байна. Хангалуун амьдралтай болгохын тулд дундаж орлоготой иргэдэд дарамт учруулахгүй байх ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Өнгөрсөн парламентад юу хийгдэж байсныг сууж байсан та мэдэхгүй байхад сууж байсан суугаагүй Г.Занданшатар гишүүн яаж мэдэх вэ. Сангийн сайдаар ажиллаж байхад эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэдгийг хэлж байна. Төсвийн тогтортой байдлыг хууль болоод төсвийн хязгаарыг бүгдийг нь зөрчсөн байна гэдгийг хэлж байсан. Харамсалтай биднийг огцруулсан. Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй. “Эрдэнэ Монгол” компанийн үр ашгийг дээшлүүлэх асуудал төрийн өмчийн хороотой ямар ч хамаагүй. Монголын төр өөрийнхөө өмчийн өөрөө хариуцдаг байх бодлогын хүрээнд Төрийн өмчийн хороог байгуулсан.
Шадар сайд У.Хүрэлсүх: О.Баасанхүү гишүүний асуултад хариулт өгье. Одоо үнэнийг ярих ёстой. Монгол Улсын эдийн засгийг хэн ийм байдалд хүргэсэн бэ, гэдэг дээр маш товчхон хариулъя. Үүнийг 2012 онд сонгогдсон АН+МАХН гэсэн хамтарсан Засгийн газар Монгол Улсыг ийм байдалд хүргэсэн, дампууруулсан, эзэн нь энэ хүмүүс. Эдийн засгийг тооцоо судалгаагүй удирдсан, сахилга батгүй ажилласан, санхүүгийн сахилга бат алдсан, ямар ч тооцоо судалгаагүй “Чингис”, “Самурай” бондыг зээлж авсан, бондуудын үр ашиг гараагүй. Эдгээр бондуудыг өрөнд Монгол Улс данпуурсан. Үүнийг яаж төлөх вэ гэдэг асуудлыг энэ удаагийн Засгийн газар, УИХ ярьж байна. Би маш тодорхой санаж байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн “Энэ их “Чингис” бондын мөнгөөр яах гэж байгаа юм бэ, хэзээ төлж барагдуулах вэ” гэхэд Н.Алтанхуяг сайд “Бидний үр хүүхэд төлчих байх” гэж байсан. Үүнийг ард түмэн санаж байгаа. Ардын намын зургаан сайд зургаан сар ажилласан. Тухайн үед Ерөнхий сайдад улс орон дампуурсан байна, ард түмэнд үнэнийг хэл гэж би хэлж байсан. Сүүлдээ Ардын намын зургаан сайдыг хөөсөн. Ард түмнээ үнэнээ хэл гэсэн шаардлага тавиад Ардын намын зургаан сайдыг хөөж байсан.
Оллоо.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Өмнөх засгийн үед сайд хийж байсан Хүрэлсүх өөрийгөө арай хямралд хамаагүй гэж тэнэгтээд байгаа юм биш биз. МАНАН улс орныг ийм байдалд хүргэсэн гол буруутан гэдгийг бодох ухаан байхгүй байгаа ийм хүн шадар сайд хийж байхад улс орон өндийж ирнэ гэдэгт итгэхгүүнээ.
ЧӨЛӨӨТИЙН 2 БАГШ ШИГ БУРУУД ШУДАРГА ХАНДЛАГАТАЙ БАЙЖ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААР ӨРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ
Хөлдүү Хүрэлсүх гэсэхээсээ өнгөрсөөн. Илжиг шиг юмаа яриад эргүү төлөг шиг хэвтрээ эргээд байж байх хооронд улс орон дампуурлаа.