Сүхбаатар дүүрэгт гарсан хүн амины онц ноцтой хэргийн талаар мэдээлнэ

147217067957bf8ab7b1321Энэ сарын 24-ны өглөө үүрээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарсан билээ.

Тодруулбал, СБД-7 “10-р байрны гадна цусанд хутгалдсан хүн хэвтэж байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, тус байрны гадна байрлах под станцын урд ХУД-3 хороонд суух Л /эр,37н/ нь мэсний шархтай түргэн тусламжийн 103-аар ГССҮТөвд хүргэгдсэн ч тусламж авч чадалгүй нас барсан хэргийг СБДЦХ-1 шалгаж байна. Хохирогч залуу 300 метр гаруй газар цусаа гоожуулан аврал эрж явсан ч хэн нэгний тусламжийг авч чадаагүй юм шиг байна лээ гэсэн мэдээллийг байрны гэрчүүд ярьсан байгаа юм. Тэгвэл энэ хүн амины ноцтой хэргийн талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийхээр болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих