Түүхийн дурсгалын утга алдуулсан засвар
Одоогийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байдаг Эртний түүхийн үнэтэйгээс үнэтэй КИДАН гүрний босоогоороо үлдсэн цорын ганц дурсгал болох “Хэрлэн барс хотын туурь”-ийг сэргээн засварлах ажил амжилттай болжээ. Засварлажээ ч гэж дээ хөөрхий түүхий дурсгалт газрын мөн чанарыг гээгдүүлэн өнөөгийн шинэ үеийн уран барилга болгочихсон нь харамсалтай. Ер нь анх засвар хийхдээ суурь хэсэг нь ганхасныг нь бэхлээд болоо гэж ярьж байсан чинь бараг нэг байшин барьсан байна.
Хийсэн зүйлийг үгүйсгэж байгаа юм биш л дээ… Эртний түүхийн дурсгал гэдэг утгаа алдаад орчин цагийн сүүлийн үеийн байшин гэлтэй.
ЧОЙ
URL: