AirAsia Олимпийн алтан медальтай тамирчдад насаараа үнэгүй нисэх эрх өгчээ
Хямд үнээр өрсөлддөг Малайзийн агаарын тээврийн AirAsia компани Рио 2016-аас алтан медаль хүртсэн ASEAN-ий гишүүн орнуудын тамирчдад “насаараа үнэгүй зорчих” эрх олгож байгаагаа өчигдөр буюу Пүрэв гарагт мэдээлжээ. ASEAN бол зүүн өмнөд Азийн улс орнуудын холбоо юм.
Харин мөнгө, хүрэл медаль хүртсэн бол тав болон хоёр жил үнэгүй аялах эрх олгохоор болсон байна.
Үүнд тус компанийн нислэг үйлддэг Ази, Австрали, Ойрх Дорнод, Африкийн 120 чиглэл багтаж байгаа гэнэ.
Энэ жилийн Олимпийн наадамд ASEAN-ы орнуудаас Сингапурын усан сэлэгч, Индонезийн бадминтоны хос, Вьетнамын буудлагын тамирчин, Тайландын хүндийн өргөлтийн хоёр тамирчин алтан медаль хүртсэн юм.
Эх сурвалж: ChannelNewsAsia
URL: