МУГЖ. С.Жавхлан УИХ-ын гишүүнээсээ татан буугдах бололтой
УИХ-ын 54-р тойргоос сонгогдсон МУГЖ С.Жавхлан гишүүний тангарагаа өргөснөөр бүрэн эрхт гишүүн болсон бөгөөд хоёр ч байнгын хорооны гишүүнээр ажиллахаар болсон билээ. Тодруулбал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр ажиллах болсон.
Гэтэл бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гавъяат маань гишүүний суудлаа удахгүй эргүүлэн өгөх байдалд хүрчээ. Учир нь түүнийг МУ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тодруулбал сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.1.4-д заасан заалтуудыг зөрчиж, ард иргэдийн сонгох эрхэд санаатайгаар нөлөөлж, хууль бус аргаар гишүүн болсон гэж үзэн УИХ-ын гишүүнээс огцруулах магадлал тун өндөр байна.
Дэлгэрүүлбэл МУГЖ С.Жавхлан МУГЖ Т.Баясгалантай хамтран “Илгээлтийн эзэд” хандивын тоглолт хийж малчдад хандив тараасан нь хуульд заасан сонгуулийн жил буюу 2016.01.01-ны өдрөөс 2016.06.29-ны 22:00 хүртэл хугацаанд мөнгө эд зүйлс тараах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болоод байна.
Анхнаасаа сонгуулийн хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон С.Жавхлангийн хэргийг холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа мэдээ бидэнд байна. Бид энэ талаар мэдээллийн дэлгэрэнгүйг цаг тухай бүрт нь уншигч та бүхэндээ мэдэгдэх болно.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ИЙМ ЗҮЙЛ БОЛООСОЙ ГЭЖ МӨРӨӨДӨЖ БАЙГАА ХҮН БИЧСЭН БАЙНА