Иргэдийг хагас тэрбумаар хохироосон хэргийг цагдаа нар хаацайлж байна уу

4inlogql6ce2rd1fm7hdko5a14Иргэдийг ямар нэгэн аргаар залилдаг гэмт хэрэг сүүлийн үед их гарах болсон. Зарим залилагч этгээдүүд хүний амь нас, эмчилгээний зардалыг хүртэл залилсан хэрэг хүртэл гарсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 100 гаруй иргэдийг 520 сая төгрөгөөр хохироосон нэг хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, тухайн хэргийг гадаад худалдаа, автомашин импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх “Алтан Харилцаа” ХХК-ий захирал С.Цэвэлмаа, түүний ах С.Мягмардаш нар бүлэглэн хийжээ. Хохирогч дунд нялх нярайтай ээж байхад, хөгшин хүмүүс ч мөн цөөнгүй байлаа. Тухайн залилагч этгээдүүд хөл залгуулах унаа хайсан иргэдийг мэхлэх замаар залилан хийсэн байна.
Анх тухайн иргэд Dreamcar гэх фэйсбүүк хаягийн доор тавьсан зарын дагуу очиж мөнгө төгрөгөө залилуулсан аж. Тухайн зар нь Япон болон бусад орноос автомашин худалдан авч импортоор оруулж ирэх гэрээ байгуулан урьдчилгаа 30-100 хувийн төлбөрийг авдаг байсан нь баримтаар ногтлогдсон. Гэвч Японоос захиалсан гэх автомашин Монгол улсын хилээр огт орж ирээгүй төдийгүй автомашинаа хүлээж бай хэмээн хэдэн сарыг ардаа үлдээсэн байна.  Машин нь ирэхгүй байсан иргэд эхнээсээ залилуулсанаа мэдээ 2016 оны 5 сард эхний хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд одоо хохирсон иргэдийн тоо 100 хүрээд байгаа аж.
60 хүнийг ганцхан сарын дотор залилсан бөгөөд хамгийн дээд тал нь 36 сая төгрөгөө залилуулсан байна.

 Ингэхдээ асуудал үүсгэж буй иргэдээс зугтаж дараагийн иргэдийг хохирохдоо өөр өөр байршил ашиглан төөрөгдүүлжээ. Дээрх мэдээллээс харахад гэмт этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу зохион байгуулалттайгаар онц их хэмжээний хохирол учруулсан учир 10-15 жил хоригдох ял авах үндэслэлтэй бөгөөд хэргийг гардан үйлдсэн гэх ах дүү хоёрыг түр саатуулаад байгаа аж.

Хохирогч иргэн А.Алтангэрэл энэ хэргийн талаар хэлэхдээ “Миний хувьд анх “Алтан харилцаа” компанийн цахим хуудсаар дамжуулж автомашин захиалсан. Цахим хуудастаа оруулж ирэх автомашиныхаа зургийг байршуулсан байдаг. Гэтэл энэ цэвэр луйвар байсан. Анх гэрээ байгуулахад 30-60 хувийн урьдчилгаа өгөөд 30-40 хоногийн дотор оруулж ирнэ гэдэг. Ингээд дараа нь уулзахаар худал шалтаг хэлж хойшлуулаад байсан. Намайг долоодугаар сард очиход автомашин гааль дээр ирсэн байгаа гэж хэлсэн. Гэвч энэ нь худлаа байсан.Энэ компанийн хувьд Япон болон гадаадын орнуудаас импортоор автомашин оруулж ирж зардаг компани юм билээ. 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаад 2015 оноос эхлэн үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн гэнэ. Одоо бид хуулийн байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэж, хохирсон иргэдийг хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байгаа” гэсэн юм.

Харин хохирогч Э.Бямбацэцэг хэлэхдээ “Би анх 3 сарын 25-ны өдөр урьдчилгаа мөнгөөд өгөөд гэрээ байгуулсан.Анх гэрээ байгуулахдаа 3 сая төгрөг, дараа нь 5 сая төгрөг өгсөн. Анх машин авахаар төлөвлөж байхдаа файсбүүк зарын дагуу очиж уулзаж байсан юм. Тэгээд захиалгаа өгөхөд таны машин 4 сарын 23-ны өдөр ирнэ, гэсэн боловч энэ нь луйвар байж таараад өнөөдрийг хүртэл би машингүй, мөнгөгүй нялх хүүхдээ тэврээд явж байна. Тухайн үед миний хохирлыг барагдуулаач хүлээж бай гэсэн ч өнөөдрийг хүртэл байхгүй байна.

Иргэн Ш.Доржсүрэн “Би 8 сая 500 мянган төгрөг өгөөд 3 сарын 20-нд гэрээ хийсэн. Ер нь бид нар мөнгөө авахын төлөө 4 сараас хойш тасралтгүй хөөцөлдөж байна. Тухайн үед гэрээгээ цуцлаад мөнгөө авъя гэхэд та хүлээж бай, мөнгийг тань гаргаж өгнөө. Тухайн “Алтан Харилцаа” ХХК-ий захирал С.Цэвэлмаад 4 давхар 850 сая төгрөгийн үнэлгээтэй хаус байсан. Тэрийг барьцаалаад мөнгө зээлнэ гэхээр итгэсэн. Гэтэл 7 сарын 8-ны өдөр нөгөө үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээгээ хүн дээр шилжүүлчихсэн байна лээ. Одоо тухайн С.Цэвэлмаагийн нэр дээр юу ч байхгүй. Хаанаас мөнгөө олж авах тодорхойгүй байна. Тухайн хаусыг хуулийн байгууллага буцааж аваад энэ олон хүний хохирлыг барагдуулах хэрэгтэй. Гэтэл энэ хэргийг мөрдөн байцаагч нар маш их удаашруулж байна. Гол хардлага бол С.Цэвэлмаад цагдаад ч гэсэн танил тал байна гэж хардаж байгаа. Тийм учраас хохирсон иргэд Өргөдлийн байнгын хороо, Хууль зүйн яаманд хандахаар болсон” гэсэн юм.

chuhal.mn


URL:

Tags:

Нэр: Иргэн Огноо: 26 August 2016

Хэн мөнгөө өг гэсэн юм бэ Монголоор дүүрэн хямд машин байхад…Наадах чинь иргэд хоорондын маргаан байна,Цагдаагаар яваад юу ч олж долоохгүй

Нэр: зочин Огноо: 26 August 2016

залилан хийдэг хүмүүсийг цагдаа шүүх явуулаад л байдаг юм байна лээ,жаахан хорьж сүржигнэж байгаад гаргаад явуулаад тэд нар нь нэмж дахиж залилаад л яваад байдаг,миний мэдэхийн аймаар залилагч Т,гэгч авгай 10 н жил сонсоод таслахгүй гаргаад тэр 50н сая байсан бол гадуур сул яваад нэмж өчнөөн хүн залилаад ,л яваад байна хүмүүс цагдаад өргөдөлөө өгөөд ч нэмэргүй байна лээ хоорондоо хуйвалдаж нэмж залилсан мөнгө юм уу залилаж авсан мөнгөрөө шүүх цагдаагаа хаууульдаад яваад байдаг,монгол тэр чигээрээ л том жижиггүй шүүх цагдаа дарга нартайгаа мөнгө аваад л яваад байдаг тэд нарт шүүхтэй гэж найдах огт хэрэггүй г ойлгосон нүгэл нь нүдээр нь гоожих байх даа тэд нарын

Нэр: gereltuulegj Огноо: 29 August 2016

yu helhevdee iim l bn shuu dee.sain sudlaad uzeerei,yasan amarhan oldog,mungu be,yasan amarhan luivardaj avj boldog mungu be,yasan teneg uls be,gej mongold ter jegeerei luivarjid blsn ii 1 jishee,buu etgeejee,hamgiin bolmjiin sanal tavij bgaa nuhud buged luivarjid shuu.

Сэтгэгдэл бичих