И.Наврузов шүүгчдийн тусламжтайгаар хагас шигшээд үлджээ

WRESTLING-OLY-2016-RIO“Рио 2016″ олимпийн наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны үр дүн дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ жингийн эхний хүрэл медалийн төлөө манай Г.Мандахнаран, Узбекстаны Ихтиёр Наврузов нар барилдсан. Барилдаан дуусахад 15 секунд дутуу байхад Г.Мандахнаран 7-6-аар хожиж явсан юм. Гэтэл түүнийг цаг дуусах хүртэл илт зугтааж хамгаалсан гэдэг үүднээс торгуулийн 1 оноог өгсөн. Ингээд хүрэл медаль хүртчихлээ хэмээн баярласан Г.Мандахнаран медальгүй хоцорсон юм.

Узбекстаны бөх Ихтиёр Наврузов хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд зогссон ч гэлээ түүний шөвгийн наймын барилдаан будлиантай болжээ. И.Наврузов шөвгийн наймд Пуэрто Рикогийн бөх Ф.Гоместой барилдахдаа шүүгчийн тусламжтайгаар 8-5-аар хожсон юм. Гэтэл энэхүү барилдааныг шүүсэн Гүржийн Темо Казарашвили, БНСУ-ын Чунг Тонг Кун, ОХУ-ын Сергей Новаковский нарын шүүгчдийн эрхийг түр түдгэлзүүлээд байгааг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга А.Сильвестри мэдэгдсэн. Эдгээр шүүгчдийг мөрдөн шалгах ажиллагаа дуустал шүүгчийн эрхийг нь түдгэлзүүлж, эцсийн шийдвэр гартал дэвжээнд гарахад нь хориг тавиад байгаа юм. ДБНХ-ны Ёс зүйн зөвлөлөөс дээрх барилдааны явц, эргэн тойронд болсон нөхцөл байдлыг хяналтдаа авч мөрдөн шалгалтын тухай илтгэл бэлтгэх аж.

Узбекстаны бөх Ихтиёр Наврузов хагас шигшээд ОХУ-ын Сослан Рамоновд 18-7-оор хожигдсон. Мөн тэрээр хүрэл медалийн төлөө Г.Мандахнарантай барилдахдаа өөрийн орны шүүгчээр шүүлтийг хийлгэсэн нь анхнаасаа энэхүү барилдаан зохион байгуулалттай байсныг илтгэнэ.

Узбекстаны бөх Ихтиёр Наврузов:

  • 27 настай
  • 2015 оны ДАШТ-ий мөнгөн медальт
  • 2014 оны Инчёоны Азийн наадмын хүрэл
  • 2011 оны Азийн аваргын мөнгө
  • 2010 оны Азийн аваргын хүрэл
  • 2008 оны өсвөрийн ДАШТ-ий хүрэл

Ихтиёр Наврузов “Лондон 2012” олимпийн наадамд оролцохдоо Гүржийн олимпийн медальт Отар Тушишилилиг ялсан ч Энэтхэгийн Кумар Сушилд дийлдэж, дагах барилдаанд Туркийн Р.Шахиныг бараагүй юм.  Харин 2015 оны ДАШТ-д Г.Мандахнаран, ОХУ-ын С.Рамоновыг дараалан ялж, Италийн Чамизод дийлдэн мөнгөн медаль хүртжээ.

Наврузов “Рио 2016” олимпийн наадамд эхний тойрогт хийлж, Оросын харьяат Бахрины Адам Батиров/7-7/, Пуэрто Рикогийн Ф.Гомесыг /8-5/ хожин хагас шигшээд үлдсэн. Тэрээр финалд үлдэх эрхийн төлөө ОХУ-ын С.Рамоновд 18-7-оор дийлдсэн бол хүрэл медалийн төлөө Г.Мандахнаранг 7-7-оор ялсан юм. Түүний шөвгийн наймын барилдаан шүүгчдийн тусламжтай болж, манай бөхтэй хийсэн барилдааны ялалт ч маргаан дагуулсан хэвээр байна.

 

Узбекстаны бөх хагас шигшээд үлдэхдээ шүүгчдийн тусламжтайгаар үлдсэн нь тодорхой болсон. Тэрээр шөвгийн наймд Пуэрто Рикогийн бөх Ф.Гоместой барилдахдаа шүүгчийн тусламжтайгаар 8-5-аар хожсон юм.

Узбекстаны бөх хагас шигшээд үлдэхдээ шүүгчдийн тусламжтайгаар үлдсэн нь тодорхой болсон. Тэрээр шөвгийн наймд Пуэрто Рикогийн бөх Ф.Гоместой барилдахдаа шүүгчийн тусламжтайгаар 8-5-аар хожсон юм.

 

 

Узбекстаны бөх Ихтиёр Наврузов хагас шигшээд ОХУ-ын Сослан Рамоновд 18-7-оор хожигдсон.

Узбекстаны бөх Ихтиёр Наврузов хагас шигшээд ОХУ-ын Сослан Рамоновд 18-7-оор хожигдсон.

 


URL:

Сэтгэгдэл бичих