Хүлэмжийн хийг бууруулах боломж байгааг онцоллоо

b7c2570a412328f88124590fb3d08a45_x3БОАЖЯ-аас Азийн Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулж буй “Ази-Номхон далайн бүс нутагт хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах механизм болох хамтарсан кредит олгох механизмыг дэмжих нь” сэдэвт семинарыг энэ сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт2013 онд гарын үсэг зурсан. Уг баримт бичгийг үзэглэснээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдсэн юм.

Тодруулбал, Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр байгальд ээлтэй техник, технологийг монголд нэмвтрүүлэх, эдгээр төсөл арга хэмжээний үр дүнд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит (үл худалдаалагдах кредит) болгон тооцоолж Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах оноосон үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломж бүрдэж байна.

Тус механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг эрчим хүч, үйлдвэр, барилга хог хаягдал эсвэл эсвэл хүлэмжийн хийг шингээх боломжтой хөрс, бэлчээр, ой зэрэг 15 салбартхэрэгжүүлэх боломжтой гэнэ. Манай улс ХКОМ-ын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийг бууруулах боломж байгааг албаныхан онцолж байна. Япон улс одоогоор энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 16 улстай байгуулаад байгаа аж.

ХКОМ-ыг манай улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 11 судалгааны төсөл хэрэгжсэн байна. Эдгээрээс албан ёсоор хоёр төсөл бүртгэгдэж, мөн тооны аргазүй батлагдсан байна. Ирэх сард болох Монгол-Японы хамтарсан хорооны дөрөвдүгээр хурлаар анхны бүртгэгдсэн 2 төслийн кредитийг олгох ажлыг зохион байна.

БОАЖЯ ХКОМ-тай холбоотой чадавхийг бэхжүүлэх судалгаа, сургалт зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгчдийг олж дэмжих, идэвхижүүлэх чиглэлээр Японы Байгаль орчны яам түүнчлэн Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамдын дэргэдэх Даян Дэлхийн Байгаль Орчны Стратеги Судлалын Хүрээлэн, Байгаль Орчны Гадаад Хамтын Ажиллагааны төв, Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан, Азийн Хөгжлийн Банк зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

 


URL:

Сэтгэгдэл бичих