АН-ын ҮЗХ ээлжит бус чуулганаас болж хойшиллоо
Уг нь өнөөдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан болох байсан. Гэтэл хойшлуулсан байна. Шалтгааныг нь тус намын Хэрэг эрхлэх газраас мэдэгдэхдээ “Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар” гэсэн байгаа юм. Тэгэхээр хуралдаж дотоод асуудлаа шийдэхээр хүлээгдэж байгаа АН-ынхан эхлээд улс орны өмнөх асуудалд санаагаа чилээцгээхээр шийдсэн бололтой.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
эхлээд нам дотроо учраа ол. тэгвэл улс орны асуудлыг шийдэх чадвартай болно ардчилсан намынхаан.