ВИДЕО: Дэлбэрэлтэд өртөж амиа алдсан жирэмсэн эхээс хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авчээ

Сирийн Алеппо хотод болсон дэлбэрэлтийн үеэр Маяисса хэмээх бие давхар бүсгүй бөмбөгдөлтөд өртөж хөл гар нь хугарсан байдалтай шоконд оржээ. Бүсгүйг бэртэл авсан тэр даруй Алеппо хотын түргэн тусламжийнхан яаралтай хагалгаанд оруулсан ч удалгүй амьсгал хураасан байна. Харин ургийг эх барьж авахад зүрх нь мөн зогссон байжээ. Гэвч эмч нар хүүхдийн зүрхэнд иллэг хийж, хүчилтөрөгч залган массаж хийж цочрол өгснөөр хүүг эргэн амилуулж чадсан байна.
160823093007-baby-aleppo-bombing-exlarge-169
Энэхүү бичлэгээс та жирэмсэн бүсгүйг хэрхэн эх барьж авч, хүүхдийг нь амилуулж байгааг харж болно.
 
Анхааруулга: Бие давхар болон хэт мэдрэг хүмүүс үзэхгүй байхыг хүсье.

Э.Нямцоож

URL:

Сэтгэгдэл бичих