“Говь” ХХК-ны дэлгүүрээр үйлчлүүлж байсан гадаад иргэний эд зүйлийг хулгайлжээ

7f007cc297427b0e3942d3b0f1198322Хичээл сургууль эхлэх гэж буйтай холбоотой хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүнийг дагаад халаасны хулгай, дээрэм ихээр үйлдэгдэх боллоо. Тиймээс иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байх шаардлагатай байна.

Өчигдөр л гэхэд хулгайлах төрлийн гэмт хэрэг 32 бүртгэгдсэн байна.

Тухайлбал, СХД-ийн 15-р  “19-р байрны автобусны буудлын орчим 08-р сарын 23-ны 15:40 цагийн үед, Архангай аймаг: Эрдэнэбулган суманд суух Б /эм.39н/-гийн цүнхнээс “LG4″, “LT” гар утас 2ш, “mogul” зөөврийн компьютерийн хард диск зэрэг эд зүйлсийг,  БГД-19 хороонд суух 26 настай эрэгтэй Н хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн СХДЦХ-3 шалгаж байна.

ХУД-ийн 3-р хороо “Говь ХХК”-ны дэлгүүрт, БНСУ-ын иргэн 52 настай Ч.Х-ийн цүнхнээс 08-р сарын 23-ны 12:20 цагийн үед, “Samsung A-5″ гар утсыг, Орхон аймаг: Баян-Өндөр суманд суух 28 настай эрэгтэй Э нь бусадтай бүлэглэн хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн ХУДЦХ-1 шалгаж байна.

Д.Дуулим

zuvsongolt.mn


URL:

Сэтгэгдэл бичих