Чингисийн хүрээ амралтын газрын ойролцоогоос тарвага агнасан иргэдийг илрүүллээ

249e31b42c4c7f1e90c47d89a9455ee6Зөвшөөрөлгүй тарвага агнах, худалдан борлуулах тохиолдлууд өдөр алгасахгүй гарсаар байна.  Уг нь мэргэлжийн хяналт, цагдаагийн байгууллагаас тарвага агнах, худалдан авах, борлуулахгүй байхыг анхааруулсаар байгаа. Гэвч иргэд энэ төрлийн зөрчил гаргасаар байгаа юм.

Өчигдөр ХУД-ийн 8-р хороо   “Чингисийн хүрээ” амралтын газар тарвага барьсан хүн байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч шалгалтын ажиллагаа явуулахад ЧД-ийн 3-р  хороонд суух  50 настай эрэгтэй Н, 35 настай эрэгтэй Д нар  тарвага агнаж авч явсныг илрүүлэн, эд мөрийн баримтаар “ТОЗ-8″  буу 1ш,  сум 8-ыг, хураан авч ХУДЦХ-2 шалгаж байна.

Дашрамд хэлэхэд, ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.


URL:

Сэтгэгдэл бичих