СОЛИОРОЛ: МАНАЙХЫГ ЗАСАГ БАРЬЖ БАЙХАД ОЛОН МЕДАЛЬ АВСАН
Рио-2016 олимп дуусч олон нийт дүгнэж, цэгнэж эхэллээ. Энэ цаг үед Монголын ард түмэнд тамирчдынх нь “амжилт” таалагдахгүй байгаа нь үнэн. Тиймээс ч Жудогийн холбоог босгож, тамирчдыг нь дэлхийн энд хүргэсэн ч эргүүлээд “хэвтүүлсэн” “Женко”-д олон нийт дургүй байна. Тэр өнгөрсөн зун нэгийг нь нэр дэвшүүлж, бусдыг нь тойрогтоо “ажиллуулсан нь” яавч зөвтгөх шалтгаан биш. Уг нь тамирчид гэдэг ганц “түүний өмч биш” гэдгийг ухаарах ёстой байсан юм.
Мөн Асашёорюү байна. Аль хоёр жилийн өмнө л Монголын чөлөөт бөхийнхөн тэр дундаа эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан түүнд итгэхгүй байгаагаа илэрхийлж байлаа. Тэгтэл өнөөдөр яав. Ганц медаль хүртсэн бөхөө ч хамгаалж дөнгөхгүй байна. Ийм байж спортыг хөгжүүлж байна гэж хэлж чадаж байгаа нь хачирхалтай. Тэгвэл сошиал орчинд хуучин саяхныг буюу 7 дугаар сарыг хүртэл эрх барьж байсан намынхныг хүртэл анагчид гарч ирж.
Тэгэхээс ч аргагүй байсныг Соёл, спорт аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийн “гоё” жиргээ олон нийтэд сануулж байна. Ийм нөхдүүд л биднийг “удирдаж” байж. Тэгэхээр Монгол тамирчдын “амжилт” тэр шалан дээр унахаас яах билээ.
Гэхдээ Монгол улс, монгол тамирчдын нэр хүндийг олон улсад аварч гарсан жудогийн Д.Сумьяа, боксын Н.Отгондалай нартаа баярлаж, тэдэндээ амжилт хүсэх нь зүй ёсны хэрэг байх.
Г.Баатар
gereg.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
rio2013 olimpiin ur dun bol 2012-2016 onii beltgeliin ur dun yum. Tiimees ene ued zasag barij baisan AN-iin ajiliin urdungiin neg ilrel bol Rio 2016 olimpiin medaliin too
rio2016 olimpiin ur dun bol 2012-2016 onii beltgeliin ur dun yum. Tiimees ene ued zasag barij baisan AN-iin ajiliin urdungiin neg ilrel bol Rio 2016 olimpiin medaliin too