Оросын хакерууд АНУ-д халдсан уу

10cbfa101663252e3fe5950cd142b3d99_1200“Нью Йорк Таймс” зэрэг АНУ-ын томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын цахим сүлжээ рүү хакерууд халджээ.  Хэргийг хэн үйлдсэн нь тодорхойгүй ч, албаныхан ОХУ-ын Тагнуулын байгууллагатай холбоо бүхий хакерууд халдсан хэмээн үзэж буй аж. Одоогоор АНУ-ын Холбооны мөрдөх товчоо шалгалтын ажлаа эхлүүлсэн байна.

Холбооны мөрдөх товчооныхны таамаглаж буйгаар  энэ удаагийн кибер халдлагыг АНУ-ын Ардчилсан намыг онилсон цуврал кибер халдлагын нэг хэсэг байх магадлал өндөр гэнэ.  Өмнө нь ОХУ-ын Засгийн газрын хакерууд Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны элекрон мэйл рүү халдлага үйлдэж байсан юм. Үүнийг тус намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Хиллари Клинтоны сурталчилгааны багийнхан мөн баталж байгаа аж.  Цаашдаа ч кибер халдлага үргэлжилж болзошгүй гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих