Медалиас үнэтэй Эх Орны нэр төр
Мандахнаран гэдэг залуу хүрэл медаль хүртээд алдрын тавцан дээр зогссон бол дэлхий даяар ингэтэл алдарших байсан нь юу л бол? Түүний дасгалжуулагчийн хувцсаа тайлаад шүүгчийг гөлөлзүүлж байгаа бичлэг өмнөд хөршид ч чамгүй дуулиан дэгдээгээд байгаа ажээ. Хятадын спортын хорхойтнууд энэ удаагийн буруу зөрүү шүүсэн асуудал дээр сэтгэгдлээ үлдээснийг уншихад сонин санагдаж байлаа. Миний уншсан сэтгэгдлүүдийн дийлэнх нь Монгол дасгалжуулагчийн үйлдлийг зөв зүйтэй хэмээн дэмжсэн болохыг доорх орчуулгаас харцгаана уу.
01. Чингис хааны үр хойчис ямар байдгийг харж байна уу? Шудрага бус зүйлийг хараад тэд эсэргүүцлээ илэрхийлж чадаж байна. Гэтэл манай их гүрэн Хятад улс ямар байгаа царайг хар даа. Шүүлт шудрага биш байсан ч гүлдийчихээд дуугүй өнгөрцгөөнө. Үнэндээ энэ удаагийн олимп азийнхны эсрэг шахам зүйл болоод өнгөрөхөв шив.
02. Үнэхээр хогийн олимп боллоо. Монголын дасгалжуулагчийг зуун хувь дэмжиж байна. Бидний сэтгэл зүрхэнд та нар жинхэнэ ялагчид шүү.
03. Бусад айлын дасгалжуулагчид болохоор дургүйцлээ ингэж илэрхийлж байна. Гэтэл манайхан байсан бол айсандаа чангахан ч унгачихаж чадахгүй л дээ.
04. Монголын дасгалжуулагч болж байна шүү. Гэтэл манай дасгалжуулагчдын байж байгаа царайг хараарай.
05. Өөдгүй шүүгч нэг сайхан залуугийн хүсэл мөрөөдлийг баллаад хаячихлаа.
06. Энэ удаагийн Бразилид болсон олимп түүхэнд байгаагүй хар мөртэй олимп байлаа. Энэ шүүгч нар бүгдээрээ хахууль авсан нь гарцаагүй.
07. Болж муусайн шүүгчдийг. Хятадын багт ийм исгэлэн халуун цустай эрчүүд дутаад байгаа юм. Юм бүхэн дээр эвлэрч, ая талыг нь харах гэнэ.
08. Жинхэнэ мэргэжлээ дээдлэх үзэл гэж юу байдгийг энэ дасгалжуулагч харууллаа. Түүний үйлдлийг үзээд нүдний шил хүртэл юм харахаа байж байна шүү.
09. Монгол дасгалжуулагчаар бахархаж байна.
10. Ийм хатуу чанга зориг л манай хятадуудад дутагдаад байгаа юм даа.
11. Би Монголд дуртай. Дасгалжуулагч минь, аргагүй сайн байна шүү.
12. Аргагүй халуун цустай гэж энэ байх даа. Биднээс хавьгүй илүү ажээ.
Boldbaatar Dorjsuren- н нүүр номоос
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Uuln zovl doo !! Gehdee GUZEEn negl bish ee !!!! ASEM iig ballalaa !!!! Elbeg huugiin ajil talaar bolloo !!!!