Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн та үнэний талд зогсох ёстойгоо мартаа юу

147200260757bcfa2ff03c3Шүүхийн  байгууллага  шударга үнэнийг дэнсэлдэг, үнэнийг ялагчийн байр суурин дээр бат ноттой гаргаж ирж чаддаг тийм л газар байх ёстой. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, тэрдундаа шүүгч Н.Дуламсүрэн шүүхийн шийдвэрийг гаргахдаа худлыг үнэний дээр гаргаж, шийдвэрээ гаргадаг уу гэсэн асуултыг тавихад хүргэсэн анхаарал татсан мэдээллийг уншигч танд хүргэж байна.

“Демси Трейд” ХХК  нь Ашигт малтмалын газрын сонгон шалгаруулалтын комиссоос 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр зарлагдсан Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумдын СШ 6-7 талбайд хайгуул хийх сонгон шалгаруулалтад 1.119.703.99  /нэг тэрбум нэг зуун арван есөн сая долоон зуун гурван мянга ерэн  есэн/ төгрөгөөр үнийн санал өгч ялсан байдаг.  Уг тендерийн сонгон шалгаруулалтад 9 компани өрсөлдөж, “Демси Трейд” ХХК нь техникийн саналын оноогоор 35, үнийн саналаар 50 оноо авч, нийт 85 оноотойгоор СШ 6-7 талбайд хайгуул хийх сонгон шалгаруулалтад шалгарсан талаар сонгон шалгаруулалтын комиссын 2016  оны 4 дүгээр сарын  12-ны өдрийн №6 тоот дүгнэлт гарсан байдаг.

Улмаар 2016 оны  4  дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдлээ албан ёсоор авахаар очиход “танай компаниас хүн ирж авсан” гэх хариуг өгч, тендерийн ялагч  “Демси Трейд” ХХК-ийнхныг мэл гайхахад хүргэжээ. Учир нь   бодит байдал дээр  “Демси Трейд” ХХК –иас очиж мэдэгдэл авсан хүн байхгүй тул чухам юу болоод хэн хэний өмнөөс очоод мэдэгдэл аваад, чухам юу болоод байгаа вэ гэдгийг нэн даруй шалгаж, сонгон шалгаруулалтад ялсан тухай албан ёсны бичгийг “Демси Трейд” ХХК-д албан ёсоор өгнө үү гэсэн агуулга бүхий 56 тоот хүсэлтийг тус компанийн зүгээс ХШҮСМХ-т хүргүүлсэн байдаг.

14060420_1776856312555242_920834227_o14102126_1776856332555240_1477172002_n

АМГ-ын кадастрын хэлтсийн даргын 2016  оны  4  дүгээр сарын 19-ний 6/2457 тоот дугаартай албан тоотоор “Демси Трейд” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумдын Сайр уул нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар мэдэгдсэн мэдэгдэл гарсан байдаг. Улмаар тусгай зөвшөөрөл олгох журмын 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт “…төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтад шалгарсан тухай харин бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан мэдээллийг хүргүүлнэ…” гэж  заасан заалтындагуу “Демси Трейд” ХХК-ийн менежер Оргил гэх хүнд мэдэгдлийг 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн гэх байр суурийг илэрхийлдэг. Харин “Демси Трейд” ХХК-ийн зүгээс бол мэдэгдлийг аваагүй гэдгээ албан ёсоор хэлж ярьж байгаа тул тендерийг явуулсан төрийн байгууллагын зүгээс эргээд нягталж шалгах зүй ёсны шаардлага гарсан байгаа юм.

Улмаар “Демси Трейд” ХХК-д Оргил гэж менежер ажилладаггүй болох нь тодорхой баримтуудаар тогтоогдсон байдаг. Тухайлбал, сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Демси Трейд” ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалын 10 дугаар хуудсанд 2016 оны нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалтын /ажил олгогчийн нийгмийн даатгалын бүртгэлийн дугаар 290000099/ бүртгэлд менежерээр Оргил гэх /ЦЖ81112076 регистрийн дугаартай/ хүн эхнээсээ байгаагүй байдаг. Мөн Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс авсан нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаанд ч, нөгөөх Оргил гэж хүн 1995  оны 1 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд “Демси Трейд” ХХК-д ажиллаж байгаагүй нь бүрэн тодорхой болсон байдаг. Тэгэхээр Оргил гэж хүний тухайд эхнээсээ тэс өөр сэдэл санаагаар төрийн байгууллага дээр очиж мэдэгдлийг авч, “Демси Трейд” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан байгаа юм. Оргил гэж этгээд нь сүүлд хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө ч тэр талаараа хэлсэн байдаг. Тодруулбал, “Демси Трейд” ХХК-ийн захирлаас тодорхой авлага байсан учир, барьцаа болгож өөртөө авах гэсэн үндэслэлээр  тендерийн ялагч компанийг дур мэдэн төлөөлж, хууль зөрчин төрийн байгууллагаас мэдэгдлийг авсан гэдгээ Оргил гэгч нь өөрөө хуулийн байгууллагад өчсөн байдаг.

Зүй нь бол төрийн байгууллага нь тендерийн албан ёсны ялагч компанид өгөх ёстой мэдэгдлийг тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгөх ёстой юм. Тиймээс ч ХШҮСМХ нь “Демси Трейд” ХХК-ийн зүгээс гаргасан хүсэлтийг хянаж үзээд, гаргасан санал дүгнэлт нь “Демси Трейд” ХХК-ийн талд байдаг. Тодруулбал, 1.КАДАСТРЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН 2016  ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 286 ДУГААР ШИЙДВЭРИЙН ДАГУУ  “Демси Трейд” ХХК-Д ХҮРГҮҮЛСЭН 2016  ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН МЭДЭГДЛИЙГ ТУС КОМПАНИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАРДУУЛЖ ӨГӨӨГҮЙ ГЭСЭН САНАЛ ДҮГНЭЛТЭД ХҮРЛЭЭ.

2.”ДЕМСИ ТРЕЙД” ХХК-Д СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ШАЛГАРСАН ТУХАЙ МЭДЭГДЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРМЫН ДАГУУ ХҮРГҮҮЛЭХ, ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ гэсэн дүгнэлтийг 2016 оны  5 дугаар сарын 9-ний өдөр  гаргасан байдаг.

Улмаар уг дүгнэлтэд үндэслэсэн Ашигт малтмалын газрын албан даалгавар 2016 оны  5 дугаар сарын 9-ний өдөр  Кадастрын хэлтэст хүргэгдсэн байгаа юм.  Харин  “Демси Трейд” компани нь уг хууль ёсны дүгнэлтийн дагуу сонгон шалгаруулалтад ялсан тухай мэдэгдлээ хүлээн авч улмаар тендерийн үнийн саналын зөрүү болох мөнгийг Төрийн банкин дахь АМГ-ын данс руу шилжүүлснийг дараах баримт батлаж байгаа юм.

14054814_1776856342555239_14247185_n

14102017_1776857582555115_1590231321_n

14111939_1776857345888472_132403037_n

Тэгэхээр эндээс харахад төрийн байгууллагын зүгээс сонгон шалгаруулалтад ялалт байгуулсан тухай мэдэгдлийг гаргаж өгөхдөө тухайн компанийн албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчид албан ёсоор гардуулж өгсөн бол асуудал ерөнхийдөө ингэж даамжрахгүй байж болох байсан харагдаж байгаа юм. Гэхдээ тэгээд АМГ-ын зүгээс нөхцөл байдлыг эргэн харж, хууль ёсны дүгнэлтийг гаргасан нь сайн хэрэг.

Гэвч энэ хооронд чоно борооноор гэдэг шиг юм болсон байгаа юм. Учир нь дээрх тендерт оролцогчдын нэг “Үнэнч анд” ХХК-ийн зүгээс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа юм. Тус компанийн зүгээс үзэхдээ АМГ-аас “Демси Трейд” компанид хоёр дахь удаагаа хүргүүлсэн албан бичиг нь хууль бус гээд өөрсдийгөө тендерийн ялагч болох ёстой гэсэн байдаг. Хачирхалтай нь шүүх нэхэмжлэл гаргасан “Үнэнч анд” компанийн талд шийдвэрээ гаргасан байгаа юм. Уг нь бол тендерт оролцсонм 9 компаниас техникийн болоод үнийн саналаараа эхнээсээ илүү байж, ялагчаар тодорсон компани нь “Демси Трейд”. Харин өөрийгөө тус компанийн менежер гэж ойлгуулсан О.Оргил гэгч этгээдэд АМГ-ын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Пүрэвжав итгэж, улмаар О.Оргилоор холбогдох баримтад гарын үсэг зуруулж, улмаар мэдэгдлийг хүргүүлсэн гэх ойлголттой үлдсэн нь асуудлыг буруу тийш нь чиглүүлж, тендерийн албан ёсны ялагч компанийг ялагдахад хүргээд байгаа юм.

Тэгэхээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хийгээд хуралдааныг даргалагч шүүгч Н.Дуламсүрэн өөрийн гаргасан шийдвэрийнхээ талаар тайлбар хийх хэрэгтэй болов уу. АМГ өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрч, хууль ёсны дүгнэлт гаргасан байхад шүүхийн байгууллага “Үнэнч анд” компанийн талд шийдвэрээ гаргасан нь үнэхээр хачирхалтай байгаа юм. Шүүхийн байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харах хэрэгтэй байгааг дээрх мэдээллүүд харуулж байгааг эцэст нь тэмдэглэе.

14081396_1776856402555233_290436629_n

14112055_1776856455888561_1937898317_n

14089610_1776856465888560_1915718008_n

14111803_1776856472555226_2003615636_n

14112126_1776856482555225_1908742038_n

14088936_1776856809221859_1724482544_n

14089498_1776856819221858_1538569068_n

14054881_1776856875888519_812550925_n

14055571_1776856949221845_2043521973_n

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих