Оюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг олгохоо болино
Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр УИХ-ын даргад төсвийн тодотголын төслийг өргөн барив. Уг төсөлд их дээд сургуульд суралцагч оюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг олгохыг зогсоох асуудлыг оруулсан байна. Үүний зэрэгцээ оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болохоор аж. Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох асуудлыг ч тусгасан байна.
URL: