Тоолгүй өнгөрөөж огт болохгүй “чимээгүй” өвдөлтүүд
Эрүүл мэндэд онц ноцтой асуудал үүсээгүй ч энд тэнд үе үе хөндүүрлэх тохиолдол байдаг шүү дээ. Бидний заавал анхаарах ёстой, бүр тоолгүй өнгөрөөж огт болохгүй 5 өвдөлт байдаг.
1. Нурууны дунд үед халуу дүүгэж өвдөх
Хүчтэй, зөөлөн ямар ч хэлбэрээр илэрч болох ийм халуу дүүгсэн өвдөлт бөөрний эрүүл мэнд сайнгүй байгааг илтгэдэг. Бөөрний үрэвслийн шинж тэмдэг байж болох энэ төрлийн өвдөлт ялангуяа эмэгтэйчүүдийн дунд нилээд тархсан байдаг учир нь үтрээ, шээс дамжуулах сувагт бактери орсноор энэ нь бөөр рүү дамжин үрэвсдэг ажээ.
2. Ходоодны хэсгээс гэдэсний баруун доод хэсэгрүү шилжсэн өвдөлт
Гэдэсний баруун доод буланд хөндүүрлэх өвдөлт ихэвчлэн мухар олгойн үрэвсэлтэй холбоотой байдаг. Мухар олгойн үрэвсэл ихэвчлэн гэдэсний төв хэсэг буюу ходоодны ойролцоо өвдөж эхлэн аажмаар доошлон, баруун доод буланд хүчтэй өвдөлт өгдөг. Гэхдээ мухар олгойн үрэвслийн үед авах яаралтай арга хэмжээ бол зөвхөн мэс засал гэдгийг сайтар санах хэрэгтэй. Хэрэв үрэвслийн үед яаралтай авахуулахгүй бол олгой дотроо задарч эрүүл мэндэд илүү хүнд нөхцөл байдал үүсгэдэг.
3. Унтаж байх үед шүд өвдөх
Заримдаа нойрондоо дийлдэн шүдээ өвдөж буйг үл анзааран унтчихдаг бол энэ маш буруу. Ялангуяа та нойрон дундаа шүдээ хавирах зуршилтай бол, шүдээ хавирах нь шүдэн дэх хий судлуудыг гэмтээж, шүдийг улам бүр сүйтгэдэг. Ийм учраас хэрэв таны шүд өдөр, шөнө хамаагүй өвдсөн л бол нэн даруй эмчид хандаарай.
4. Хөлийн хуруу чимчигнэж өвдөх, үүнийг дагаад нуруу өвдөх
Энэ төрлийн өвдөлт нь ихэвчлэн нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй холбоотой. Хүндийн өргөлтөөр хичээллэдэг хүмүүсийн нурууны зөөлөн эд гэмтэх, шахагдах эрсдэл хамгийн өндөртэй. Түр хугацаанд өвдөлтийг намдаахын тулд нурууныхаа хөндүүрлэж байгаа хэсэгт халуун жин тавьж болно. Харин өвдөлт хүчтэй, бас амархан намдахгүй бол сээр нурууны диск, нурууны мэдрэлийн судсыг дарж шахсан байх магадлал өндөр учраас яаралтай эмчид хандаарай.
5.Толгой гэнэт, хүчтэй өвдөх
Үе үе, шалтгаангүй гэмээр толгой тань хүчтэй өвддөг бол тархины судас хатуурсан эсвэл хэт нарийссан, артерийн судас бүдүүрсэн байж болох юм. Энэ бол хэрхэвч өвчин намдаах эмээр аргалж өнгөрөөж болохгүй асуудал тул та заавал эмчид үзүүлж тархины дэлгэрэнгүй томограф зураг авахуулаарай.
URL: