ЭХЭЛСЭН ТЭМЦЭЛ ТӨГСГӨЛТЭЙ БАЙГААСАЙ
Өнгөрсөн шөнийн Мандахнарангийн барилдаан дэлхийг цочроов! Олон улсын жиргээний ертөнц нэлээд шуугилаа. Манай дасгалжуулагч болон бөхийг дэмжиж “нүцгэлсэн” гадныхан ч байна. Хоёр дасгалжуулагч маань луйвардуулсан ялалтынхаа төлөө тэмцэж, өөрсдийнхөөрөө эсэргүүцлээ илэрхийлсэн нь юу нь буруу байх билээ. Харин ч сайн дэмжмээр санагдсан.
Манайхан эхлэлтэй мөртөө төгсгөлгүй үлдээдэг ДУТАГДАЛТАЙ. Энэ тэмцэл цааш үргэлжилж Олимп-оос чөлөөт бөхийг хасахад нөлөөлж, Монгол улс Дэлхийн чөлөөт бөхийн холбооны гишүүнчлэлээс татгалзаж чадвал жинхэнэ ТЭМЦЭЛ биш гэж үү.
Дасгалжуулагч нарынхаа хүчээр дэлхийн маш олон хэвлэл мэдээллийн сувгаар Монголын нэр гарч нэг талаар пиар хийлээ. Одоо төгсгөл хэрэгтэй. Зүгээр ингэж асаачихаад орхиж болохгүй санагдаж байна.
Чөлөөт бөх нэрэндээ таарчихсан энэ спортын төрлийг Олимп-оос хасах тухай яриа гарна гэдэг бол угаасаа нэгийг өгүүлж байна. Дүрмийг нь чөлөөтэй дураараа тайлбарлаж, оноог нь чөлөөтэй өгч болдог, хүссэнээрээ чөлөөтэй ялж ялагдуулж болдог төрлөөр цаашид оролцох хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.
Бразил бол гэмт хэрэг, хар тамхи, ижил хүйстэн, гаж донтны орон. Энэ энерги муутай орны агаар тэнгэр нь монголчууд биднийг ивээсэнгүй. Нөгөө талаар олон улсын түвшинд Монгол улс ямаршуухан нэр хүндтэй, байр суурьтай байгааг яруу тодоор харуулж өглөө. Энэ бол Монголын улс төрчдийн үйл хэрэгтэй шууд холбоотой. Ард түмнээ ингэж дэлхий нийтийн өмнө “шараа” болгож дээрэлхүүлж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын арчаагүй байдлаас үнэхээр ичиж байна.
https://www.facebook.com/photo.php?fbid=1234348313252404&set=pcb.1234349386585630&type=3&theater
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүний эх орныг ингэж доромжлоод байх ч эрүүл ухаантны үг лав биш бид өөрсдийгээ хичээх хэрэгтэй дээ