Багшдаа ашиглуулаад 6 саятай болжээ
Америкийн Калифорни мужийн нэгэн дунд сургуулийн сурагч асан шүүхэд хандсанаар сэтгэл санааны хохиролд зургаан сая доллар гаргуулж авахаар болжээ. Багш нь түүнийг садар самуунд уруу татсанаар мань хүн 16 насандаа аав болсон юм. 2013 онд англи хэлний багш Лаура Уайтхерст гэдэг 28 настай бүсгүй шавьтайгаа бэлгийн харилцаанд орсныхоо төлөө ял сонссон билээ. Тэр багш эмэгтэй бие давхар болсноор тэдний харилцаа ил болсон аж. Хүүхдээ төрүүлээд хоёр сар болсных нь дараа түүнийг шоронд нэг жилийн хугацаатай хорьсон байдаг.
Шүүхэд нэхэмжлэл гаргагч Рэдлендс хотын сургуулийн захиргаа асуудал гүнзгийрэхээс өмнө тэдний харилцааны талаар мэдэж байсан ч энэ бүгдийг зогсоохын тулд ямар нэгэн алхам хийгээгүй гэжээ. Нэхэмжлэл гаргагч эр сургуулийн захиргааг асуудалд тун хайнга хандсанд буруутгаад, сургуулийн удирдлагыг энэ гэмт үйлдлийн хамсаатан болсон гэж хэлэв. Өдгөө 20 настай залуу шүүх дээр “Би өөрөө хүүхэд байхдаа аав болчихсон хүн” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: