“Дип-95” цогцолбороос ГХЯ, ДБҮААГ-ын сайд дарга нарын “баг” ингэж байр авчээ
Төрийн мэдлийн том өмч болох “Дипломат 95 цогцолбор”-ыг “оршин суугчидад” нь хувьчилах болсон тухай манай сайт мэдээлж байсан. Өнгөрсөн 3-р сараас АСЕМ-ийг сурвалжилах 1000 сэтгүүлч байрлууна гэх нэрээр түрээсийн дүүргэлт нь 100 хуввьтай байсан, төрд ихээхэн орлого оруулдаг энэ обьектын бүх түрээслэгчдийг хөөн гаргасан. Гэвч яриад байсан мянган сэтгүүлч нь байрлаагүй агаад хоосон байранд хий үзэгдэл шиг оршин суугчид гарган Засгийн газрыг хуураад хувьчлах шийдвэр гаргуулсан. Харин өдгөө хувьчлалын дараа ГХЯ болон ДБҮААГ нь “оршин суугчид” ийн гаргаж авчээ. Яамны дарга нарын ихэнхи нь 2-5 байртай гэдэг. Олон байртай хүмүүсд ахин төрөөс үнэгүй байр өгөх нь “эвгүй” тул 5-аас дээш жил ажилласанд нь өгнө гэсэн журам гаргасан. Гэтэл яаманд ажиллаад 3-8 сар болж байгаа “оршин суугч” олон байгаа тул ахин хуралдаад өдгөө хувьдаа хэдэн байртай гэдгээс нь үл хамааран 1990-ээд оны үеийн орон сууцны хувьчлалаар байр авч байгаагүй хүмүүсд өгөхөөр “шийдсэн” аж. Одоогийн дарга нар нь тэр үед аав ээжийнхээ гэрт амьдарч байсан нь мэдээж. Ийм ухаалаг аргаар олон байртай дарга нар Дипломат 95-аас одоогийн зах зээлийн үнэлгээгээр 120-150 сая төгрөг хүрэх байрыг ямар ч үнэ төлбөргүйгээр авахаар болж байна. Харин 20 байр авсан ДБҮААГ-д байрыг ингэж хувиарласан байна. Энд нэр төдий 2-3 тогооч цэвэрлэгч нарт өгөөд ихэнхи байрыг нь захиргааны ажилтан, даргын жолооч нар авсан гэнэ. Тэдний ажилласан жилийг нь үзэхэд дунджаар 3-8 сар л болсон байдаг. Гэтэл хэдхэн сар ажилласан хүмүүсд үнэгүй байр дээрээс нь гадаад томилолт өгч байгаа нь дэндүү шудрага бус хэмээн 10-20 жил ажиллааад юу ч үгүй хоцорсон жолооч нар нь бухимдаж байна. Мөн удирдлагуудаа жолооч нарынхаа нэр дээр байр авсан хэмээн хардацгааж байгаа аж.
URL: