Халаасан дарсны ид шид

Mulled wine гэж нэрлэгддэг энэхүү ундаа нь Ромоос дамжин Европ даяар тархсан уламжлалт ундаа юм. Улаан чихэрлэг вино дээр халуун амтлагчид, цитрусын төрлийн жимс хийж шинэ жил болон өвөл болдог баярт хэрэглэдэг.hot-wine-for-winter-and-christmas-with-delicious-orange-and-spices-christmas-356367470-600x464

Халааж амталсан дарсыг Англид өвлийн улиралд мөн зул сарын баярын өдрүүдэд хамгийн түгээмэл хэрэглэдэг. Зарим тохиолдолд шар айргийг ч мөн амталж болно. Өвлийн хүйтэн өдрүүдэд та ч мөн үүнийг хийгээд үзээрэй.

 Орц: 4-6 хүн

  • 1 шил  (750 мл) улаан вино (Cabernet Sauvignon, Zinfandel, Merlot)
  • 1 ш хальсалсан жүрж (хальсыг нь буцалгах үед хэрэглэх учир хадгална)
  • 1/4 аяга лекор (хэрэглэхгүй байсан ч болно)
  • 8-10 ш хадаасан халуун амтлагч (clove)
  • 1/3 аяга зөрийн бал эсвэл элсэн чихэр
  • 3 ш синамоны холтос
  • 1 жижиг халбага шинэ цагаан гаа эсвэл 2 халбага нунтаг цагаан гаа

Хийх арга:

Бүх орцыг том саванд нийлүүлж хийгээд халаана. Бага гал дээр халааж байгаад дунд зэрэг болтол галыг нэмж 20-25 минут байлгах ба харин буцалгаж болохгүй. Элсэн чихэр эсвэл зөгийн балыг сайтар уусгахын тулд үе үе хутгаж өгнө. Бүх орц үнэртэж эхлэхэд амлтагчдыг аваад сэнжтэй аяганд виног хийнэ. Хэрэв чихэрлэг амт бага байвал зөгийн бал эсвэл чихэр нэмж болно.

 Анхаарах зүйл: 

Амтлагчдын хувьд задь, синамон, хадаасан халуун амтлагч, цагаан гаа зэргийг хэрэглэж болно

Хэт исгэлэн эсвэл муудсан дарс, хуурай дарс хэрэглэхгүй байвал зүгээр.

Зузаан ултай хоолны саванд хаалахад илүү тохиромжтой

Өөрийн хүслээр мөн алим болон жүрж, лийр зэрэг жимсийг хамт хийж болно


URL:

Сэтгэгдэл бичих