Энэтхэгийн сайдын үйлдэл олон нийтийн дургүйг хүргэв
Энэтхэгийн Мадия Прадеш мужийн захирагч, засгийн газрын сайд Шивра Синх Чоухан үер буусан бүст очих үедээ туслах, бараа бологсдоороо тэврүүлэн явж буй зураг тус улсын нийгмийн сүлжээнд томоохон шүүмжлэл дагуулаад байна. Түүнийг “Эзэн хаан мэт аашлав”, “Буруу эрхэлж байна” гэхчлэн Энэтхэгийн твиттер ертөнц болон сошиал орчинд таагүй нэгэн болгож хувиргалаа.
Мөн түүний эл зурагтай Их Британийн ерөнхий сайд асан Дэвид Камеруны үерийн голомтод ажиллаж буй зургийг харьцуулан “Манай сайд Камерунаас 8 ах боловч боловсрох болоогүй байна” гэхчлэн гоочилж эхэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Мадия Прадеш мужид үер бууж, 17 хүн өөд болсон төдийгүй 15 мянган хүн орох оронгүй болжээ.
URL: