Герман улс иргэддээ хүнс, ундны ус нөөцлөхийг анхааруулах гэж байна

6Террорист халдлага болон том хэмжээний гамшиг болоход бэлэн байх зорилгоор иргэддээ хоол хүнс, ундны ус нөөцлөхийг Германы эрх баригчид анхааруулах гэж байгаа гэнэ.

Хараахан нийтэд ил болоогүй байгаа “Иргэний Хамгааллын Концепц” гэгдэж байгаа баримт бичигт хүн амыг 10 хоног хэрэглэх хоол хүнс, усны нөөцтэй байхыг тусгасан байна.

Энэ сарын эхээр засгийн газар цагдаа, аюулгүй байдлын албадад илүү их хөрөнгө оруулалт хийхээр шийдсэний дотор терроризм болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх шинэ алба байгуулахаар болжээ.

Харин иргэдэд чиглэсэн дээрх журмыг энэ Лхагва гарагт кабинет дотор хэлэлцэж үдээс хойш нь Дотоод хэргийн сайд олон нийтэд мэдээлэхээр бэлдэж байгаа аж.

Герман улс нь сүүлийн саруудад гарсан Исламистуудын хэд хэдэн халдлагын дараа онц байдлын өндөр түвшинд шилжээд байгаа юм.

 

Эх сурвалж: Independent


URL:

Сэтгэгдэл бичих