Богд уул руу гарсан самарчдыг буулгаж эхэлжээ
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Богд ууланд хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэ хүрээнд наймдугаар сарын 15-нд Нүхт болон Түрэгийн амд шалгалт хийхэд 48 автомашин бүхий 300 орчим иргэдийг уулнаас буулгасан байна. Мөн өнгөрөгч долоодугаар сарын 27-ны өдөр Жаргалантын амнаас самарчдын хоёр отог нийлсэн 10 гаруй иргэдийг буулгаж, түлсэн галыг нь унтрааж, тарьсан хог хаягдлыг нь цэвэрлэжээ.
Түүнчлэн тусгай хамгаалалтийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдэд Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгалаах тухай хуулиудын талаар мэдээлэл өгч, самар цайруулах багаж хэрэгслийг нь хураан авсан байна. Иргэд олноор ууланд гарсанаар санаатай болон санамсаргүйгээр ойн түймэр гарах өндөр эрсдэлтэй юм. Тиймд цаашид Богд уулруу нэвтрэх постийг байнга ажиллуулахаар болсон талаар тус байгууллагаас анхаарууллаа.
URL: