115 дугаар цэцэрлэг дээр эцэг эхчүүд, цагдаа нарын хооронд үймээн үүсчээ

147183300557ba63ad446fc-600x407Өнөөдөр цэцэрлэгийн бүртгэл албан ёсоор эхэлсэн байгаа. Хүүхдээ улсын цэцэрлэгт өгөх гэсэн эцэг эхчүүд энэ сар гараад л цэцэрлэгийнх нь гадаа оочер дараалал үүсгэсэн гэж хэлж болно. Тэр ч бүү хэл нэг нэгэндээ оочер захихаас гадна цэцэрлэгийн гадаа жижүүрлэж сахидаг болсон гэж эцэг эхчүүд ярьж байсан удаатай.

Хүүхдийн тоо олон цэцэрлэгийн хүрэлцээ багатайгаас болж зарим цэцэрлэгт орох ёстой хүүхдүүд орж чадахгүй байгаа юм. Зарим дүүрэгт цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалгаагаар бүртгэнэ гэдгийг салбар яамнаас нь мэдээлсэн байгаа. Үүнийг эцэг эхчүүд нь эсэргүүцэж бөөн юм болж байгаа аж.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 115 дугаар цэцэрлэгийн гадаа өглөөний 08 цагаас хойш эмх замбараагүй байдал үүсч цагдаагийн алба хаагчид эцэг эхчүүдэд хүч хэрэглэж цахилгаан борхоохойгоор ашиглаж эхэллээ гэсэн мэдээллийг нэг хүүхдийн ээж өгөв.

Уг нь эцэг эхчүүд нь хоорондоо ойлголцож оочерлон дугаарлаж хүүхдүүдээ бүртгүүлье гэтэл цэцэрлэгийн удирдлагууд нь сугалаагаар бүртгэнэ гэж хэлж бөөн асуудал үүсгэжээ. Багш нарыг эсэргүүцсэн эцэг эхчүүд өөрсдөө эмх цэгцгүй байдал үүсгэсэн учир цагдаа дуудсан байна. Аргаа барсан эцэг эхчүүд бие биенийхээ урдуур дайрахаас гадна хүүхдээ сугалаанд хожно гэдэг итгэл нь барагдаж яахаа мэдэхгүй бухимдаж байгаа ажээ.

 

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих