Ходоодноос нь 40 хутга гарган авчээ

bbd7afa7928553a4greatЭнэтхэгийн Пенжаб мужийн Гурдаспур хотын нэгэн иргэний ходоодноос мэс засалчид 40 ширхэг хутга гарган авчээ. 42 настай өвчтөн эр ходоод гэдсээр нь хүчтэй өвдөж байна гэсэн шалтгаантайгаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна.

Рентген зургаар өвчтөний хэвлийд ихээхэн хэмжээний гадны биет байгаа нь харагдсан бөгөөд өвчтөн сүүлийн хоёр сарын турш хоолны хэрэгслүүдийг идэх хүсэл нь дэндүү оргилдог болсноо өчжээ. Хагалгаа амжилттай болсон агаад “идэмхий” өвчтөн удахгүй эмнэлгээс гарах гэнэ.




URL:

Сэтгэгдэл бичих