Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг элэгний шинжилгээнд хамруулна
Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, “JCI” Лидер төрийн бус байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс элэгний B, C вирусын шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулахаар болжээ. Элэгний BC вирус болон хавсарсан хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх зорилготой уг арга хэмжээ өнөөдөр Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн II байранд эхэлж, 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Монгол Улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж 10 хүн тутмын 1 нь элэгний B вирусын халдвартай байна. Иймээс нийгмийн зорилтод бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмтжэй хүргэхээр уг арга хэмжээг зохион байгуулж буй аж.
URL: