Риогийн Паралимпын төсвийг танана

147182321557ba3d6f0f8d1РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Reuters/. Удахгүй болох гэж буй Риогийн Паралимпын наадмыг санхүүжүүлэх хангалттай мөнгө босгож чадаагүй учир уг арга хэмжээний төсөв танагдахаас өөр аргагүй болж байна гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ.

Олон улсын Паралимпын хорооны  /ОУПХ/ Ерөнхийлөгч Филип Крэйвен сэтгүүлчдэд өчигдөр мэдэгдэл хийхдээ “бидний тооцоолж байснаас хамаагүй бага мөнгө ивээн тэтгэгчдээс цугласан. Паралимп ирэх сард болно. Гэтэл тасалбарын ердөө 12-хон хувь нь борлуулагдаад байна” гэв.

Крэйвен хэлэхдээ “ОУПХ Рио-де-Жанейро хотоос 47 сая долларын нэмэлт санхүүжилт авсан боловч Бразилын төв Засгийн газраас хангалттай дэмжлэг аваагүй” гэсэн байна.

Мөн тус хороо мэдэгдэхдээ “бид сайн дурынхан болон автобусны жолоочдын тоог цөөлнө” гэв.

Гэсэн хэдий ч спортын 22 төрлийн тэмцээн төлөвлөгөөний дагуу болно гэж ОУОХ мэдэгдлээ.

Г.Доржханд

Монцамэ

 


URL:

Сэтгэгдэл бичих