Сондгой тоогоор төгссөн бол маргааш хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан захирамж гаргасан. Тус захирамжийн дагуу автомашиныг улсын дугаараар хязгаарлаж хөдөлгөөн оролцуулахаар болсон.
Тодруулбал:
- Тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин энэ сарын 20, 27-ны бямба гарагуудад,
- Сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин энэ сарын 21, 28-ны ням гарагуудад хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар замын хөдөлгөөнд оролцуулахаар хяналт зохицуулалтын арга хэмжээ авчээ.
Дээрхи хязгаарлалт өглөөний 08.00 цагаас 20. 00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд үйлчлэнэ.
URL: