Нийгмийн халамжийнхан нийлээд улсаас 300 000 000 төгрөг “иджээ”
Нийгмийн халамжийн ажилтнууд үгсэн хуйвалдан улсад 300 000 000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг шүүхэд шилжсэн байна. Тодруулбал О нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэх гэж байна.
Нийгмийн халамжийн ажилтнуудыг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар яллах дүгнэлтийг прокурорын байгууллагаас үйлдээд байгаа. Хэрвээ тэднийг шүүхээс гэм буруутай гэж үзэх юм бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.
Тодруулбал Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэсэн зүйл бөгөөд 148.4-т “ Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заажээ.
119 хавтас бүхий уг хэрэг энэ 2016.08.08-ны өдөр шүүхэд ирсэн. Одоогоор энэ хэргийн шүүх хурлын тов гараагүй байгаа. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
dorgio.mn
URL: