Сурагчдын дүрэмт хувцас худалдаж эхэллээ

13Энэ жил сурагчдын дүрэмт хувцсыг арай эрт худалдаанд гаргажээ. Өнгө, хийц, материалын чанар нь ч сайжирсныг эцэг эхчүүд онцолж байна.

Өдгөө Цирк, Улсын их дэлгүүрийн урдах задгай талбай, “Алтжин” бөмбөгөр, Баруун дөрвөн зам, “Голомт” хотхоны хойно буюу “Шилмэл загвар”-ын өмнөх талбай, “Нарантуул” захад тус тус борлуулж байна.

2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 65 мянган (нийслэлд 27.629) хүүхэд элсэх тул зургаан настнуудын дүрэмт хувцас хамгийн эрэлттэй байх нь мэдээж. Энэ хэрээр БСШУСЯ-ныхан дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд өндөр шаардлага тавьж буй. Бөөсөрдөггүй, хөвөн даавуун материалтай, дор хаяж хоёр жилийн эдэлгээ даах ёстойгоос гадна үнээ нэмэхгүй байхыг үүрэгдсэн.

12

Тиймээс үндэсний үйлдвэрлэгч компаниуд дүрэмт хувцсаа хуучин үнээрээ борлуулж буй. Тодруулбал, нэгдүгээр ангийн хөвгүүдийнх 81.300, охидынх 59.500, дунд ангийн банди нарынх 99.300, охидынх нь 96.500 төгрөгийн үнэтэй байна. Харин ахлах ангийн хөвгүүдийн дүрэмт хувцас 132.100, охидынх 122.200 төгрөг аж.

 


URL:

Сэтгэгдэл бичих