СҮ.БАТБОЛД ӨӨРИЙН ДҮҮГЭЭ ЯМАР УЧРААС ГААЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АВААЧИВ
Тэрбээр эхнэр Х.Отгонтуяагийнхаа ойрын хамаатан болох Б.Асралтыг Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Гаалын Ерөнхий газрын даргаар томилууллаа.
Б.Асралтын хувьд Сү.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад шадар туслахаар нь ажиллаж байсан, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Сү. Батболдын гэгдэх “Star” телевизийн захирлын албыг хашиж байсан Сү.Батболдын “халаасны хүн” юм.
Ийнхүү телевизийн захирал байсан хүн Гаалын Ерөнхий газрын дарга болтлоо дэвшиж байгаа нь ч учиртай. Энэ нь Сү. Батболдын хүү Б.Баттүшигийн бизнесийг дэмжих гэсэн төлөвлөгөөний нэг хэсэг нь.
Монголоос анх удаа Харвардад магистр хамгаалсан гэгдэх Б.Баттүшигийн хувьд гадаадад олон жил сурсаныхаа үр ашгийг аавдаа үзүүлэхээр Солонгосын сүлжээ дэлгүүр И-Мартыг оруулж ирээд байгаа. И-март сүлжээ дэлгүүр нь Солонгосын хүнс, ахуйн хэрэглээний 3500 гаруй нэр төрлийн барааг үйлдвэрийн үнээр худалдаална гэх амлалт өгөөд байгаа. Харин энэхүү амлалтаа Б.Асралтаар дамжуулан хэрэгжүүлэх нь.
Гаалын Ерөнхий газрын даргаар томилогдоод буй Б.Асралт нь Солонгосоос импортлох 3500 орчим нэр төрлийн барааны 3000-ыг гаалийн татвараас чөлөөлөх жагсаалтанд хамруулахаар лобби хийж эхэлсэн гэнэ. Энэ нь Монгол Улс, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай асуудал юм.
Оллоо.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ийм малаар Монголын гаальчид удирдуулж байгаад гүнээ эмгэнэж байгааг илэрхийлье. Гаалийн байцаагчаар удирдуулсан бол харамсах ч юм алга. Мэдэхгүй мөртлөө их зантай мал ба лээ.