Энэ өдрийн зурхай /2016.08.19/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 16. Сугар гараг. Чөдөр одтой, нэг цагаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Уул
Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өдрийн турш хэт өндөр хариуцлага ба анхаарал шаардсан бие даасан ажлаас зайлсхий. Санхүүгийн үүрэг амлалтандаа онцгой анхааралтай ханд. Аливаа ажил хэрэгт хамтын ажиллагаа, шинэ түншүүдийн оролцоо, зөн билэг, мөн нөхөрсөг зөвлөгөөг дагах нь таатай нөлөө үзүүлнэ. Эргэн тойрныхондоо үл анзаарагдах боловч таны сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Ихэнх хүмүүс эрч хүч суларч байгаагаа мэдэрнэ. Ганцаар байж амрахад их цаг зав гарга.
ҮХЭР (4/20-5/20)
Хэрвээ та хамтран ажилладаг түнштэй бол хэтийн эрх ашгаа хамгаалж үлдэхийн тулд яг одоо хууль ёсны гэрээ байгуулах хэрэгтэй. Хий хоосон, биелэшгүй мөрөөдөлд автаж амьдралаас хэт тусгаарлагдаж болзошгүй. Тиймээс өнөөдөр хийх гэрээ хэлцэлд туссан зүйлүүд хэр зэрэг биелэх магадлалтай эсэхийг сайтар нягтла. Судалсныхаа дараа л гарын үсэг зураарай. Энэ өдөр таныг оюун ухаан тань аварна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хурц ухаан тань ирээдүйн амжилт авчрах бизнесийн зөв шийдвэр гаргаж чадахыг харуулж байна. Яриагаар юм уу бичгийн хэлбэрээр үгээр хоолоо олдог хүмүүсийн хувьд бараа болон үйлчилгээ сурталчлах нь одоо үед маш их орлоготой ажил гэдгийг олж мэднэ. Мөн түүнчлэн бизнес уулзалт төлөвлөж хэд хэдэн санал тавихад маш их ээлтэй цаг. Хууль зүйн асуудлыг энэ үед эхлүүлж тавьбал эерэг үр дүн гарна. Та нарны зарим нэг шүүгчийн бүрэлдэхүүнд багтахаар дуудагдаж болох юм. Хэдийгээр та үүнийг эвгүй зүйлд тооцож болох авч ажигч гярхай зан ба мэдлэгийг тань өргөжүүлсэн амьдралын туршлага болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Биелэгдэшгүй мөрөөдөл нь асуудлын үндэс болно. Энэ талаар чухал хүнтэйгээ ярилц. Өнөөдөр гэртээ амарч цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой. Аялах шаардлага гарах тул өөрийн мөнгөндөө тохирох газрыг судалж эхэл. Интернетээс хайж, жуулчдын блокоос тэдгээр улсын талаар унш. Та өөрийн мөнгө санхүүд тохирсон төдийгүй санаанд нийцэхүйц газрыг олж чадна. Урлагийн салбар дахь ажлын боломж нь танд адал явдал болоод хүсэл эрмэлзлийг өгөх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр таныг өөрийгөө нээн илрүүлэхэд дотны хүмүүс тань ихээр нөлөөлнө. Тэд байнгын ахуйн асуудлуудаас салах боломж олгохгүй. Зөрчил үүсэх шалтаг шалтгаан дэндүү олон байна. Энэ цаг хугацаанд санхүүгийн гэрээ хэлэлцээр болон чухал асуудлыг хүлээн авахад таатай. Ихэнх нь ажлаа амжилттай дуусгавар болгосон эсвэл гэнэтийн тусламж ирсэн нь урам зоригтой байна. Сайн сайхан сэтгэгдэл нийгмийн болон улс төрийн амьдралд таны гэнэтийн нөхцөл байдалд оруулж болзошгүй учир хол байхыг хичээгээрэй. Нөхцөл байдлыг хүндрүүлж харьцаагаа таслахгүй байхад анхаарал тавь.
ОХИН (8/23-9/22)
Хүлээцтэй байдал өнөөдөр тэвчээргүй зангаар солигдоно. Маргаантай сэдвээс хол байхыг бүх чадлаараа хичээ. Хэдийгээр хайр дурлалын талбарт тайван бус байх боловч гэнэтийн сайхан боломж, азтай завшаан танд ирэх магадлалтай. Амраг чинь таныг цуг амьдрахыг ч юм уу эсвэл зарим нэг амлалт өгөхийг шаардах байх. Энэ нь одоогийн оддын төлөв байдлаас харахад эрсдэлтэй алхам юм.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хөгжилтэй өдөр. Энэ өдөр хөгжилдөж зугаацах цаг гарга. Хайрын дурлалын ертөнцөд мансууран дотоод сэтгэлээ нуух хэрэггүй. Энэ бүхэн танд урам зориг оруулна. Таны хариуцлагаа ухамсарлаж тэнэг харагдахгүй байх гэсэн хүсэл тань дотоод сэтгэлийг хүлж байдаг. Та энэ хүлээсийг энэ өдөр тайлна. Эрч хүчтэй байна. Төлөвлөгөө тань таны хүссэнээр болохгүй ч бусдад тэвчээргүй зан гаргахаас болгоомжил. Нэр хүндтэй хүмүүстэй зөрөлдөхөөс болгоомжил. Бусдад гомдоллож болох боловч дайсагналцахаас сэргийлээрэй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Үр ашигтай өдөр. Хэн нэгнийг ятган өөртөө итгүүлэх болон бодол санаа, бодлого төлөвлөгөө чинь өнөөдөр их нэмэгдэнэ. Худалдааны зар сурталчилгаа болон түүн дээр авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө чинь хурлын үеэр их таатай дэмжигдэх бөгөөд ингэснээр таны нэр хүнд ч их өснө. Хөгжөөнтэй байдал чинь бусдад таалагдаж тэдний тусыг хүртэнэ. Өөрийн гэсэн бодолтой бай. Иог юмуу түүнтэй адилхан дасгалаар хичээллэх нь уурлаж бухимдсан байдлаас гарахад тусална.
НУМ (11/22-12/21)
Дур хүсэл хүсэл мөрөөдөл тань анхаарлын төвд байна. Энэ өдөр cap танд маш ач тустай байж чадна. Тиймээс та тусламж зөвлөгөө хэрэгтэй бүхий л зүйлээ хайгаарай. Гэрээ хэлэлцээр хийхэд анхаарлаа сайн төвлөрүүлэн амжилттай гүйцэтгэнэ. Хүмүүс танд боломжоороо туслан таны алдар нэр өндөрт байна. Үйлчлүүлэгч, босс, хамтран ажиллагсдадаа бэлэг худалдан авч өгөх нь зөв. Тэд танд маш ихээр талархана. Ганц бие хүмүүс маш хошин романстай учирна.
МАТАР (12/22-1/19)
Сонор сэрэмжтэй байх өдөр. Та санхүү мөнгөндөө анхаарлаа хандуул. Өөрийгөө хаана зогсч буйгаа эргэцүүлэн бод. Асуудлаа найз нөхөдтэйгээ ярилц. Бусдыг загнах хэрэггүй. Буруутан болохоос зайлсхий. Асуудлыг шийдэх чухал арга бол хэрхэн яагаад гэх зүйлийг хэлэлцэн ирээдүйд дахин ийм байдалд орохгүйн тулд төлөвлөгөө гаргах юм. Та ингэснээрээ зорьсондоо хүрнэ. Энэ өдөр өнгөрсөн таагүй явдлаа дурсан эмзэглэнэ. Өөрийгөө уучлан март.
ХУМХ (1/20-2/18)
Гайхалтай, сайхан олон санааг өөртөө хадгалж үлдээ. Cap танай гэр бүлийн орноор аялах юм. Та хайрлаж халамжилж явдаг хүмүүстэйгээ найр хуриманд оролцож, цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Хэрэв та гэртээ өөрчлөлт оруулж байгаа бол хэтрүүлэх хэрэггүй. Засвар шинэчлэлийг үе шаттайгаар хянамгай хийх нь зүйтэй. Та ихэд эрч хүчтэй нэгэн тул хоолны дэглэм эерэг үр дүн өгнө. Гэхдээ таны бие сайн байгаа ч гэсэн хэтрүүлбэл өөрийгөө өвтгөж магадгүй гэдгийг бүү мартаарай.
ЗАГАС (2/19-3/20)
Бизнесийн аливаа гэрээ хэлэлцээр, бичиг цаасан дээр гарын үсэг зурахын өмнө мэргэжлийн хүнээс заавал зөвшөөрөл аваарай. Та санхүүгийн байгууллагаасаа зээл тусламж авахыг хүсдэг бол одоо хүсэлт гаргах цаг нь ирлээ. Хэрэв та ганц бие биш бол ажилдаа дарагдан хувийн амьдралаа жаахан цалгардуулж мэдэхээр байна.
URL: