“Хайрхан толгой коал” ХХК-ын хууль бус ажлын улмаас булаг, шанд ширгэжээ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутагг үйл ажиллагаа явуулдаг “Хайрхан толгой Коал” ХХК хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус сумын малчин болон иргэдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ.
Тус компани нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд ашигт малтмалын эрэл хайгуул хийх зөвшөөрлийг 2002 онд авчээ. Гурвантэс сумын цэвэр усны нөөцтэй Хүрэн ханын хэц хэмээх уулын орчимд тус компани нүүрсний хайгуул хийж байгаагаас байгаль орчин сүйдэх, хүн мал амьдрахад хэцүү болж байгаа талаар тэд ярилаа. Тодруулбал, тухайн компанийн хайгуулын бүсэд 50 гаруй булаг шанд болон ийм тооны айлын өвөлжөө байсан аж. Гэтэл хайгуул хийснээс үүдэн дээрх булаг шанд ширгэж, одоогоор гурван булаг үлдсэн гэдгийг тус сумын иргэн О.Мөнхзаяа онцлов.
Мөн үүнээс өмнө буюу 2009 онд тус компани Урт нэртэй болон Усны тухай хуулийг зөрчиж, булаг шанд болон эрүүл ахуйн бүсэд хайгуулын үйл ажиллагаа явуулж байсныг мэдээллийн үеэр дурдав. Ашигт малтмалын хайгуулын үед ямар нэгэн зөрчил гарвал түүнийг Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, асуудлыг шийдвэрлэх талаар Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу үүссэн асуудлын талаар Улсын мэргэжлийн хяналтын газарт хандахаар шийджээ. Учир нь, энэ талаар Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын албанд бичиг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй хоёр cap болсон учир тэд ийм шийдвэрт хүрчээ.
Гурвантэс сумын иргэн О.Мөнхзаяа сумынхаа удирдпагууд болон Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт энэ талаар хүсэлт гаргахад “Тус компани зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна” хэмээн акт гаргасан боловч улсын баяр наадмын өмнө дахин хайгуулын ажлаа үргэлжлүүлсэн байна. “Хайрхан толгой Коал” ХХК-ийн хайгуулын лиценз хууль бус гэдгийг 2013 онд шүүхээс тогтоож, Ашигт малтмалын газраас 18.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд тухайн үед энэхүү асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шүүхээс байгаль орчинг нөхөн сэргээлгэх шийдвэрийг 2015 онд гаргасан гэдгийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн О.Мөнхзаяа хэллээ. Тэрбээр “Тусгай зөвшөөрлийг нь сэргээснээр үйл ажиллагаа хууль бусаар явуулж болно гэсэн үг биш.
Хүрэн ханын хэц ууланд цоохор ирвэс, аргал, янгир, хярс зэрэг ховор ан амьтад нутагладаг. Мөн эмийн ургамал бий. Гэтэл хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа уулын далд нэвтрэлтийн тэсэлгээ хийж байна. Байгаль орчин менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй мөн усны зөвшөерөл аваагүйгээр уулын далд нэвтрэлт хийж, тэсэлгээ хийж байна.
Ингэснээр малчдын амьдрах нөхцөлд, аюул учирч, ан амьтан үргэх зэрэг асуудал тулгарлаа” гэв. Мөн тус аймгийн Гурвантэс сумын Баясах багийн малчин С.Мөнхтуяа “Хайрхан толгой Коал” компанийн лицензийг цуцалж, малчдыг аюулгүй амьдрах нөхцөлөөр хангахыг хүсч байна. Энэхүү асуудлыг нэн даруй шийдэхгүй бол Гурвантэс сумын малчид бид амьдрах нутаггүй болоход ойрхон байна. Булаг шанд ширгэж байна. Хайгуул хийж байгаа газрынх нь ойр орчим тэр чигээрээ чулуу, хайрга. Зөвхөн хайгуул хийх үед нөхцөл байдал ийм хүнд болж байна.
Хэрэв олборлолт явуулбал тэнд амьдрахад үнэхээр хэцүү болно. Тиймээс хууль бус зөвшөөрлийг цуцалж өгөхийг УИХ-ын гишүүд, Ашигт малтмалын газрын дарга болон Ерөнхийлегч, Ерөнхий сайд нараас хүсч байна. Мөн цаашид ийм байдлаар хууль бус лиценз олгохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна” гэж байлаа.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Мөнхзаяа болон Гурвантэс сумын малчин ах дүү нартаа баярлалаа. Тэмцлээ бүү зогсоо Ялалт удахгүй ирнэ