ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООНО
Орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сарын 19-ны өдөр болно. Ийм учраас хуулийн дагуу шилжилт хөдөлгөөн сонгууль болохоос 60 хоногийн өмнө буюу энэ сарын 19-нд буюу маргаашнаас зогсоох юм байна. Иймд иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэлээ цаг алдалгүй бүртгүүлэх шаардлагатай байгаа аж.
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийлгэхдээ харъяа сумдын улсын бүртгэгч нарт бүртгүүлэх юм байна.
URL: