AIBA хариуцлагагүй шүүлт хийснээ хүлээн зөвшөөрлөө
“Рио-2016” олимпийн 31 дүгээр их наадмын боксын тэмцээний шүүлт булхайтай болсон гэх шүүмжлэл ихээр өрнөсөн. Үүний дараа AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооноос зарим тулааны бичлэгийг дахин шүүмж, судалсны эцэст буруу шүүлт хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Тус холбооноос гаргасан мэдэгдэлд “Олимпийн наадам эхэлснээс хойш нийт 239 тулаан явагдсан. Холбоо зарим тулааны бичлэгийг дахин судалж, шүүгч нар дүрэм журамд заагаагүй алдаа гаргаж, байж боломгүй шүүлт хийсэн гэх дүгнэлтэд хүрлээ. Үүнтэй холбогдуулан эдгээр тулааныг шүүсэн шүүгч нарыг албан үүргээс нь чөлөөлж, нутаг буцааж байна. Эдгээр шүүгч нь дахин олимпийн наадамд шүүлт хийхгүй болно” гэжээ.
Хэдийгээр холбоо ийнхүү шүүгч нар буруу ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч нэгэнт гарсан шийдвэрийг буцаах боломжгүй гэж байгаа аж. Түүнчлэн яг ямар ямар тулаануудад шүүгч нар алдаа гаргасан бэ гэдгийг тодорхой дурьдаагүй байна.
Л.Энхдэлгэр eagle.mn http://eagle.mn/r/15319
URL: