ОХУ: Ираны нутаг дэвсгэрээс Сирид цохилт өгөх нь НҮБ-ын тогтоолыг зөрчихгүй

527-14714788888-18-5_700x700Москва АНУ-ын Оросын цэргийн нисэх хүчин Ираны баазаас Сирид цохилт өгч буй НҮБ-ын тогтоолыг зөрчиж байна гэж буруутгасныг хүлээн зөвшөөрсөнгүй.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч энэ тухай “Интерфакс”-т мэдээлээд “АНУ-ын тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг тайлбарлах нь буруу бөгөөд хоёр орны хооронд үл ойлголцол төрүүлнэ” гэжээ.
Оросын агаарын хүчин энэ сарын 16-наас Ираны Хамадан агаарын цэргийн баазаас Сирийн нутаг дэвсгэрт байрладаг “Исламын улс” бүлэглэлд цохилт өгч эхэлсэн. Үүний дараа АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер дээрх ажиллагаа нь Иранд цэргийн онгоц оруулахыг хориглосон тогтоолыг зөрчиж байна гэж мэдэгдсэн.
Ираны парламентын спикер Али Ларижани энэ сарын 17-нд мэдэгдэл хийхдээ “ОХУ Иранд ямар нэгэн цэргийн баазгүй. Гэхдээ Тегеран Москватай сайн харилцаатай гэдгийг ний нуугүй хэлнэ” гэжээ.
Оросын Батлан хамгаалахын яамнаас агаарын цэргийн хүчний Ту-22М3 стратегийн бөмбөгдөгч болон Су-34 сөнөөгч онгоц уржигдраас эхэлж Сирийн нутаг дэвсгэрт “Исламын улс” бүлэглэлийн байрлалд цохилт өгч эхэлсэн гэж мэдээлэв. Агаарын цохилтоор 150 орчим алан хядагч, түүн дотор гадаадын хөлсний байлдагчдыг устгасан гэнэ.
М.Хүслэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих