Ирландын боксчин Дэлхийн аварга Майкл Конлан рингэн дээр шүүгч рүү дунд хуруугаа гозойлгожээ

147140341757b3d599d48faОлимпын наадмын боксын тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдсан Ирландын боксчин Дэлхийн аварга Майкл Конлан рингэн дээр шүүгч рүү дунд хуруугаа гозойлгожээ. Тэрээр ярилцлага өгөхдөө “Би рингэнд дээр илт давамгайлдаг боловч тэд ОХУ-ын Владимир Никитинд санал нэгтэй ялалт өглөө. Дэлхийн сонирхогчдын боксын холбоог ( AIBA ) хаахаас өөр арга алга.

Тэр новшнуудад хууран мэхлэлт хийж байгаа нь хүн бүр мөнгө төлж байгаа. Би олимпийн алт авах гэж энд ирсэн. Миний хүсэл мөрөөдөл одоо сүйрсэнийг тэд харж байна. Тэд ажлаа мэдэхгүй биш маш сайн мэдэж байгаа. Намайг өмнө нь ч бас ингэж байсан. Миний хүсэл мөрөөдөл, зүрхнээс минь ундарсан тэр их хүсэл одоо усны шуудуунд байна. Би Ирландад алтан медаль аваад буцаж явахыг хүссэн юм.
Эдгээр хүмүүс үргэлж ийм байсан. Өнөөдөр энэ байгууллагыг хэрхэн авилгад өртсөн болохыг дэлхий нийт харлаа” хэмээжээ. Тэрээр ОХУ-ын тамирчинтай тулалдан, өрсөлдөгчийнх нь хөмсөг задарсан байсан ч шүүгчид тоглолтыг зогсоогоогүй юм. Мөн 91 кг-ын аваргын төлөөх ОХУ-Казахстаны тамирчдын тоглолт маш их маргаан дагуулж байна.

147140157857b3ce6a2a42d


URL:

Сэтгэгдэл бичих