Нью-Йорк хотын 49 эмэгтэй зика вирусын халдвар авсан нь тогтоогджээ

regnum_picture_145318446024716_bigНью-Йорк  хотод  өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш  хөл хүндтэй  эмэгтэйчүүдээс  авсан шинжилгээгээр  49 эмэгтэй  зика вирусын  халдвар  авсан нь  батлагдсан  байна. Түүнчлэн  шумуулаар  халдварладаг  энэ вирусын  улмаар  нэг хүүхэд  микроцефали гэж  нэрлэгддэг  эмгэгтэй  төрсөн  байна.  Энэ  оны дөрөвдүгээр сараас хойш  Нью-Йоркт зика  вирусын  халдвар  авах  эрсдэлтэй 3400 жирэмсэн  эхийг шинжилгээнд хамруулсан байна.

Энэ вирусын халдвар авсан нь тогтоогдсон эмэгтэйчүүдийн ихэнх нь Зика  вирусын халдвар ихээр тархсан орнуудад  зорчсон  болох нь тогтоогджээ. Нью-Йорк хотын  захирагч  Билл Де Бласио  оршин суугчдаа Зика вирусын халдвар авахаас сэргийлэхийн тулд 21 сая  доллар зарцуулахаа  мэдэгдээд  байна. Мөн тэрбээр  Конгрессийн  төлөөлөгчдийн танхимын  гишүүн Кэролайн Малонигийн хамтаар хууль тогтоогчдод хандан шуурхай санд  1.9  тэрбум доллар хуваарилахыг уриалжээ.

Одоогоор Нью-Йорк хотод нийт 420 хүн Зика  вирусын  халдвар  авсан нь батлагдаад  байгаа юм. Өнөөдөр  энэ вирусын халдвар  Африк, Өмнөд болон Хойд Африк төдийгүй  Ази, Номхон далайн  орнуудад ч  тархаад  байна. Энэхүү вирус нь эхийн хэвлийд байгаа ургийн тархины хөгжлийг саатуулж, жижиг толгойтой, улмаар оюуны хомсдолтой болгодог байж магадгүй гэсэн  Бразилчуудын  таамаглалаас болж бусад улс орнууд анхаарлаа хандуулах болсон юм.


URL:

Сэтгэгдэл бичих