“Рио-2016”: О.Насанбурмаа дагах тойрогт ялагдлаа
“Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ. Манай тамирчдын тэмцээний салхийг хагалж, эмэгтэйчүүдийн 58 кг-д П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа нар барилдсан юм.
Эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдөж буй ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа дагах тойрогт Казахстаны Э.Сыздыковад 3:2-оор дийлдэж, тэмцээнээ дуусгалаа.
Эхний тойрогт гоц мөргөсөн манай тамирчин удаах даваанд Тайванийн бөх Чень Вень-Линг ялсан ч гуравдугаар тойрогт олимпийн аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Н.Воробьёвад эцсийн мөчид харамсалтай дийлдсэн юм. Улмаар Н.Воробьёва Египетийн бөхийг ялж, аваргын төлөө шалгарснаар О.Насанбурмаа дагах тойрогт барилдах боломжтой болсон юм.
URL: