КУБЫН ВОЛЕЙБОЛЧДЫГ БҮЛЭГ ХҮЧИНГИЙН ХЭРГЭЭР БАРИВЧИЛЖЭЭ

3e0cfeee2650970ea96d1fd421fe2bd4Финландын Прокурорын газраас тус улсад тэмцээнд оролцхоор ирсэн Кубын хэсэг волейболчдыг хүчингийн гэмт хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгджээ.Тус улсын Yle телевизийн мэдээлснээр тэднийг өнгөрсөн 7-р сард Тампере хотод баривчилжээ. Өмнө нь тус улсын хэвлэлүүдэд Кубын волейболын шигшээ багийн 8 тамирчинг хүчингийн гэмт хэрэгт сэжиглэн, баривчилсныг мэдээлж байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас дараа нь тэдний 2-гнь сулласан байна.
Финландын Пирканмаа мужийн шүүх өчигдөр Кубын 6 тамирчинг баривчлах шийдвэр гаргажээ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар уг хэрэг волейболын тэмцээн болж байсан Тампере хотын зочид буудалд болсон аж. Yle телевизийн мэдээлснээр Кубын шигшээ багийн тэдгээр тамирчид шүүхийн өмнө очих болжээ. Харин Кубын волейболчид өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдүүлсэн байна.

URL:

Сэтгэгдэл бичих