МОНГОЛ-ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН 7-Р ФОРУМ БОЛНО
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 7-р форум Хэнтий аймгагт энэ сарын 19-21-ний хооронд болох гэж байна.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгуулагуудын солилцоо, хэвлэл мэдээллийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогоод байгаа юм.
Өнгөрсөн жилийн “Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум”-ыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн хэвлэл мэдээллийн алба Алшаа аймагтаа амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ жилийн форумыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Хэнтий аймагт 8-р сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.
Энэ жилийн хэвлэл мэдээллийн форумд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд, ГХЯ-ны газрын захирал Х.Мандахцэцэг, орлогч захирал Г.Байгалмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, аймгийн удирдлагууд оролцох юм. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын өөрсдийн чиглэлийн илтгэл тавина.
БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ны ӨМӨЗО-ын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шеньхуа агентлаг, Хятадын ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, ССТV, Өвөрмонголын радио телевиз, Өвөрмонголын “Монгол судлалын хүрээлэн” зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцоно.
URL: