ӨМГӨӨЛӨГЧДИЙН МЭРГЭШЛИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН ТОВ ГАРЧЭЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны есдүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаар тушаалаар өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалтыг 2011 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.
Мэргэшлийн шалгаруулалтанд оролцохыг хүсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлэх юм. Тухайлбал, мэргэшлийн шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, эрх зүйн Бакалаврын диплом болон түүний хавсралтын хуулбар, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн гэрчилгээний хуулбар, төрийн албанд ажиллаж байсан оролцогчийн хувьд тухайн байгууллагаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар тус тус нотариатаар гэрчлүүлсэн байх, ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт, ажиллаж байгаа, эсвэл хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаас олгосон ажил байдлын тодорхойлолт, ТТАХНЭ-ээс олгосон маягтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тухай баримт байх аж. Мөн 2010 оноос өмнө хуульчийн сонгон шалгаруулалтад орсон хуульчид хууль зүйн үргэлжилсэн сургалтын багц цаг хангасан байх, сүүлийн 3 сард багтаан авахуулсан 3×4 см хэмжээтэй 3 хувь цээж зураг, бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг төлсөн баримт зэргийг бүрдүүлж ирэх юм байна.
Өмгөөлөгчийн мэргэшлийн ээлжит шалгаруулалтыг энэ сарын 22, 23-ны 9.00 цагт Удирдлагын академи дээр зохион байгуулах бөгөөд бүртгэлийг энэ сарын 14-ныг дуустал ХЗҮХ дээр явуулах аж.
URL: