Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилтийн асуудлаар чуулна

00000“Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт, “Ази номхон далайн бүсийн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” VIII чуулганыг наймдугаар сарын 18,19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Чуулган эрүүл мэндийн яамны “Б” танхимд  болно.

Энэхүү чуулганаар “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эмчлэх чиглэлээр салбаруудын хийж гүйцэтгэж байгаа ажилтай танилцахын зэрэгцээ БНСУ, БНХАУ, ХБНГУлсын эмч, эрдэмтэн, профессор эмч нарын илтгэлийг сонсч энэ чиглэлээр гарсан сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллээс хуваалцах, харилцан суралцах боломж бүрдэх юм.

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сан, Монголын Бэлгийн Анагаах Ухааны Нийгэмлэг, Менопауз, Андропауз Зохицуулалтын Нийгэмлэгтэй хамтран “Ази номхон далайн бүсийн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” VIII чуулганыг  чуулганыг зохион байгуулах юм байна.

МАНАЙ УЛСАД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН НАС БАРАЛТ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭСЭЭ ИЛҮҮ БАЙНА

Монгол Улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм, биологи, сэтгэл зүйн онцлог, уламжлал  болон хүүхэд, өсвөр үе, идэр насандаа хэвшүүлсэн амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотойгоор өндөр байна.  Тухайлбал 2015 оны Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс харахад:

Эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд:(10,000 хүн амд)

  • Амьсгалын тогтолцооны өвчин-1519.4
  • Хоол боловсруулах тогтолцооны өвчин-903.6
  • Шээс, бэлгийн тогтолцооны өвчин-367.8
  • Зүрх, судасны тогтолцооны өвчин-735.5
  • Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэг

Эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд:(10,000 хүн амд)

  • Зүрх, судасны тогтолцооны өвчин-22.1
  • Хавдар-15.5 (элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, бүдүүн шулуун гэдэс)
  • Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэг-15.2
  • Хоол боловсруулах тогтолцооны өвчин-4.8
  • Амьсгалын тогтолцооны өвчин-2.4 орж байна.

Хүн амын нас баралтын түвшин 10,000 эрэгтэй хүн амд 68.71, 10,000 эмэгтэй хүн амд 43.23 ногдож байгаа.

Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8, эрэгтэйчүүдийн хувьд 66.0, зөрүү нь 9.8 байгаань (дэлхийн дундаж түвшнээс 2.5 дахин их зөрүүтэй ) зүй ёсоор анхаарал татаж байна гэжНийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих