Зөөгч үйлчлэгч нар Холливудын оддын “гуриа” занг илчилжээ

Холливуд, Нью-Йоркын тансаг зэрэглэлийн зочид буудал, зоогийн газрын зөөгч үйлчлэгч, хаалгач нар Холливудын оддын хорголоо тоолсон занг нь илчилжээ

Тайгер Воод Ёстой хуншгүй хүн. Цайны мөнгөн дээр дандаа гар татна. Биднийг мэдлэхэд хүн гэж тоож хариу дуугардаггүй. Бусдыг огт хүндэлдэггүй. Хүмүүстэй хооллож байхдаа түрүүлж идчихээд л хаяад босоод явчихдаг.

Томми Ли Жонс
Маш яхир ааштай, ёдор хүн. Эхнэр нь байнга өмнөөс нь уучлал гуйж явдаг. Нэгэн зөөгчийг угтаж мэндлэхэд урдаас нь “зайл мангараа” гэсэн удаатай. Эхнэрийх нь царай тэр үед час улаан болж билээ.
Тайра Бэнкс
Өөрийгөө дэлхийн супермодель гэж үздэг тул орсон зоогийн газар, буусан буудал бүрийнхэн нь дуу алдаж хөл хөөрцөг болон хүлээж авах ёстой гэж үздэг. Тэгээгүй бол бөөн үймээн дэгдээдэг.
Билли Жоэл
Хөгийн амьтан. Зоогийн газарт хаан шиг аашилдаг, цэсэнд байхгүй хоол нэхэж бүхнийг тэнэг мангараар нь дууддаг.
Нью-Йоркын таксины жолооч- манай нэг жолооч Биллид үйлчилсэн. Буухдаа чи намайг хэн гэдгийг мэдэж байгаа биз дээ гээд төлбөрөө төлөлгүй яваад өгсөн.
Майкл Жордан
Манай найз зөөгчийн ажилладаг зоогийн газарт Майкл Жордан, Чарльз Баркли хоёр хооллосон. Майкл гарахдаа над шиг хүнд үйлчлэх нь та нарт том шагнал гээд цайны мөнгө өгөөгүй. Харин ичиж улайсан Баркли уучлал гуйгаад түүний өмнөөс гээд 50 ногоон манай найзын халаасанд хийсэн гэсэн.
Катрин Зета-Жонс
Зоогийн газрын зөөгч нартай яг зарц боолтой харьцаж байгаа мэт харьцдаг. Ярихдаа дандаа өөр тийшээ хардаг. Захиалгын талаар нь тодруулж асуухад учиргүй уурлаж уцаарладаг. Цайны мөнгөн дээрээ гар татдаг.
Жастин Бибер
Ямарч эх захгүй хүүхэд. Ахмад хүнийг хүндэтгэнэ, дүрэм журамд захирагдана гэдгийг огт мэддэггүй. Манай найзын ажилладаг зоогийн газарт орохдоо зааланд хүмүүс харсаар байхад нэг найзынхаа шилэн аяга руу шээчихсэн.
Мэрайя Кэри
Дуучны менежер нь манай зоогийн газарт захиалга өгч манайхаас хоёр зөөгч нэг баармэн очиж ажиллахаар гэрт очсон. Гэтэл гэрийх нь гадна асрагч нь хоёр хүүхдийнх нь хамт хүлээж байсан. Мэрайя сэртэл хэнийг ч битгий оруул гэсэн гээд бүгд гадаа хүйтэнд цаг илүү хүлээсэн. Дуу бичлэгийн том студийн найруулагчид бас бид гээд 10 гаруй хүн байсан.Бүр төрсөн хүүхдүүдээ хүртэл оруулахгүй байсан…Арай гэж орсоны дараа туслах нь зөөгч баармэн нарыг дуучин луу харж бас мэндэлж болохгүй гэж заавар өгсөн. Мөн өрөөнд орж ирвэл хийж байсан ажлаа орхиод чимээгүй гар гэсэн. Ингээд бэлтгэл ажлын үеэр дуучинтай нуугдаж тоглосон доо…Арга хэмжээ эхлэхээс өмнө зоогийн газраас бидний хоол болох үхрийн стейк ирсэн. Биднийг хооллох гээд галын өрөөнд нь ортол нөгөө стейкийг дуучны дөрвөн нохойд өгчихсөн байсан…Арга хэмжээ дууссаны дараа Мэрайя тохиролцсоноосоо буцаж хүн бүрт өгөх 200 долларынхоо оронд 80-ыг л өгсөн. Үлдсэнийг нь дараа өгнө гээд туслах хамгаалагч нар нь бараг хөөх шахам гаргасан. Гэсэн ч өгөөгүй.
Алексей Панин
“Звезда” киногоороо Путинаас төрийн шагнал авч байсан энэ одонцорын тухай “Вязник” зоогийн газрын зөөгч “тэрээр залуу бүсгүйтэй ирсэн. Нил архи үнэртэж байсан тэгээд ч бид занг нь мэддэг болохоор хэрүүл шуугиан гаргахаас айж хэлсэн болгоныг нь авчир өгсөн. Хоол мэдээж таалагдаагүй. Нэг шил архи ганцаараа уугаад бүх тогоочдыг хөөж явуулахыг тушаасан. Хараал зүхэл тавьж ширээгээ нурааж бүтээлгийг нь урж хамаг аяга тавгыг хагалсан. Зөөгчид рүү аяга хундага шидэлсэн. Эцэст нь заалны том толийг үнсний саваар хага цохиод гарч явсан.
Олег Тактаров
Орос баавгай хэмээн алдаршиж байсан жүжигчин-бөх энэ эрийн тухай “орсон газар бүхэндээ айдас төрүүлдэг. Манай зоогийн газарт найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Бидний гаргасан тооцоог буруу байна гээд урж хаяад өөрөө тооцоо бодсон. Мэдээж гарах ёстойгоос маш бага тооцоо гаргасан. Буруу байна гэхэд уурлаж ширээ сандал нурааж аяга тавга хагалж эхэлсэн тул манай зохион байгуулагч арга буюу зөвшөөрч тооцоог нь авсан. Тэр тооцоогоо өгөхдөө ВИП зочны хямдрал гээд ахиж мөнгө хасаад өгсөн.
НУУЦ.мн

URL:

Сэтгэгдэл бичих